Н.Насанбуян, Б.Цэцэгбаяр нар Азийн аварга боллоо

Х.Дэлгэрэх


Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ Тайваний Тайжун хотод үргэлжилж байна. Хоёр дах өдрийн байдлаар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй хоёр тамирчин аваргалж, тамирчид нийт дөрвөн медал хүртээд байна.

Эрэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд зодоглосон Ингэснээр Н.Насанбуян хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор ялсан. Улмааралтан медалийн төлөөх барилдаанаа Казахстаны Дархан Калкеновтой хийж 17:13-гаар ялснаар Ази тивийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүллээ.  

Мөн эмэгтэйчүүдийн 72 кг-д барилдсан Б.Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 120 кг-ийн жинд хүч үзсэн М.Лхагвагэрэл шөвгийн наймд Энэтхэгийн Сингх Пушпендерийг 8:0-ээр, хагас шигшээд БНСУ-ын Ким Ки Бумыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Хасанбой Рахимовд цэвэр ялагдан мөнгөн медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон Б.Чимгээ залуучуудын тэгшитгэлд эзэн орны Мен Сун Си, 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Суан Нгуенийг тус бүр 10:0-ээр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Зу Жианд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанаа Казахсаны Марина Закшевскаятай хийж, 8:2-оор яллаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)