Элэгний эмч нар чуулж байна

Eagle.mn


Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтран элэгний эмч нарыг зургадугаар чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж байна.

Уг чуулга уулзалтад гадна дотнын нийт 300 гаруй эрдэмтэд оролцож буй бөгөөд “Элэгний В, С вирүсийн ба хавсарсан халдвар” сэдвээр эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн удирдамжуудыг танилцуулж байна.

Чуулга гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд элэгний С вирүсийг устгах эмчилгээний явц үндэсний хөтөлбөр, бодлогын хэрэгжилт зэрэг өөрийн улсын туршлагыг хуваалцаж байгаа юм.

Манай улс вирүст хепатитийн эсрэг олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр энэ төрлийн эмчилгээний загвар орны нэг болсон бөгөөд 2015 онд Монголын элэгний эмгэг судлалын холбоо уг чуулганыг зохион байгуулах эрхийг авсан байна.

2008 онд монголчуудын дунд элэгний С вирүсийн тархалт 15 хувьтай байсан бол өнөөдөр 10.6 хувьтай болсон нь судалгаагаар гарчээ. Мөн 2030 он гэхэд энэ төрлийн халдваргүй болохыг зорьж буйгаа мэргэжилтнүүд дурдлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Наад элийн чинь хонины сүүл цэвэр эмчилдэг юм

    0 0 Хариу бичих