Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долдугаар сарын 1-нд гарна

Х.Дэлгэрэх


Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхлээд хоёр хонож байна. Эхний хоёр өдрийн байдлаар элсэгчдээс заавал өгөх монгол хэлбичгийн шалгалт болон англи хэл, хими, түүхийн шалгалт аваад байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг ЭЕШ дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонинд нийтлэгдэх бөгөөд дүн оноо долдугаар сарын 1-ний 09:00 цагт www.eec.mn  сайтад нийтлэгдэнэ.

Шалгуулагчдийн батламж хуудсыг долоодугаар сарын 3-наас эхлэн тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах бөгөөд Нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа, өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс авах юм. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Airai omon gargaj bologvi yumuu

    0 0 Хариу бичих
  2. hicheelvdin hariu gj 1a2b iimerxvv hariu mon bizdee

    5 0 Хариу бичих