ЭЕШ: Өнөөдөр түүх, англи хэл, химийн шалгалттай

Х.Дэлгэрэх


2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу  10:00-11:20 цагаас англи хэлний шалгалт, 13:00-14:40 цагаас хими, 16.00-17:20 цагаас монгол улсын түүхийн шалгалтыг авах юм.

Англи хэлний шалгалтыг 27140 элсэгч, монгол улсын түүх хичээлээр 1723, химийн хичээлээр 7816 элсэгч шалгалт өгнө.

ЭЕШ-ийн хуваариар зургадугаар сарын 17-ны өдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл, зургаадугаар сарын 18-ны өдөр 08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг тус тус авах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)