Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас цагдаагийн байгуулагатай хамтарсан “Завьт эргүүл” арга хэмжээг Туул голд 2010 оноос хойш ажиллуулсаар ирсэн билээ.

Тэгвэл голын осол эхэлсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн завьт эргүүлийг ажиллуулж эхлэхээр болжээ. Ийнхүү Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлагын тоо өмнөх жилд 80 хувиар, усанд осолдсон хүний тоо ч тодорхой хувиар буурсан эерэг үр дүн, үзүүлэлттэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)