Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас орон даяар монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Элсэгчид орон нутагт байрлах шалгалтын 22, нийслэлд байрлах шалгалтын 27 байранд шалгалтаа өгөх юм.

Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт , иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт бүрдүүлэн ирнэ.

Боловсролын үнэлгээний газраас гаргасан хуваарийн дагуу заавал өгөх монгол хэлбичгийн шалгалтыг өнөөдөр 12:00-13:40 цагийн хооронд, зургаадугаар сарын 15-ны өдөр 10:00-11:20 цагаас англи хэлний шалгалт, 13:00-14:40 цагаас хими, 16.00-17:20 цагаас монгол улсын түүх, зургаадугаар сарын 17-ны өдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл, зургаадугаар сарын 18-ны өдөр 08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг тус тус авах юм.

Шалгуулагчдын 87 хувь нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгссөн бөгөөд 13 хувь нь өмнөх оны төгсөгчид аж. Элсэгчдийн хамгийн их нь буюу 32188 нь математикийн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байгаа бол хамгийн бага буюу 1367 нь орорс хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)