1000 айлын орон сууц барина

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийсэн билээ. Тус хэлэлцээрт Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барих тухай тусгасан байна.

Тэгвэл Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад иржээ.

Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж, Ерөнхий сайд нарын хэлэлцээрээс хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ter 1000 ailiin oron suutsiig unegui barij ugnu gesen uguu

    0 0 Хариу бичих
  2. Хөрөнгө оруулалтын шийдээд өгчихвөл манай барилгынхан хийчэх юмыг төр засаг урдуур нь ороод салбараар нь самраад хаячих юм тэрнийхээ оронд дэд бүтэц зэрэг асуудлын шиидээд бусдын хувийн хэвшилээрээ хийлгээсэй

    1 0 Хариу бичих