Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цементбетон суурь хийх,суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг хийх юм.

Тиймээс Халдвартын автобусны эцсийн зогсоолоос "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга хүртэлх 300м авто замын хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 20-ны өдрийг дуустал түр хязгаарлахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. yostoi saihan medee bnaa

    0 0 Хариу бичих
  2. Ashgui dee

    0 0 Хариу бичих