Боловсролын сайдыг томилох асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байна

С.Бүжин


Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг өнгөрсөн долоо хоногт ажлын хариуцлага алдсан хэмээн огцруулсан. Тус яамны дэд сайд Монголыг төлөөлж АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон учир үндсэндээ БСШУС-ын салбар эзэнгүй байгаа. Энэ асуудлыг яаралтай шийдэх үүднээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох саналыг УИХ-ын даргад өргөн барилаа.

Ерөнхий сайдын өргөн барьсан уг саналыг яг одоо УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж байна. Хэрэв бүлгийн гишүүд дэмжвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

Г.Чулуунбаатар нь Шинжлэх ухааны академийн дэд захирлын албан тушаал хашдаг нэгэн аж. Тэрээр 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгсчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Zaluu hel ustai hun taviachee

    0 0 Хариу бичих
    • medrel ym yrihaa bolchichooch myndag hun. Chi bol zail zugeer

      0 0
  2. hunii alban tushaaliig zuv bichij sur academiin terguun ded erunhiilegch shuu

    0 0 Хариу бичих