АРДЫН ҮГ: Гамшгаас сэргийлэхэд мэдээлэл хамгийн чухал

Л.Эрдэнэжаргал


Газар хөдлөлт, цунами, хар салхи зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө улс орны хөгжил, эдийн засаг, улстөрийн хүчирхэг байдал ямар ч хамгаалалт болж чаддаггүйг олон жишээ батална. Хүн төрөлхтөнд их хэмжээний гамшиг учруулж ирсэн байгалийн үзэгдэл нь урьдчилан тааж мэдэх боломжгүй байдгаараа аюултай байсан. Техник технологи хөгжихийн хэрээр байгаль цаг уурыг шинжлэх багаж төхөөрөмж шинэчлэгдэн, тэр хэрээр урьдчилан таамаглах, хүн амыг байгалийн гамшигт бэлтгэн, аюул тохиолдоход авах арга хэмжээнд сургадаг болжээ. 2010 оны Гайтийн газар хөдлөлт, Японы цунами зэрэг нь хүн төрөлхтөн байгалийн өмнө өчүүхэн гэдгийг харуулсан аймшигт явдал байлаа.

Манай орон Төв Азийн газар хөдлөлтийн идэвхитэй хэсэгт оршиж, дэлхийн газар хөдлөлтийн аюулын газрын зургаар эрсдэл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн 20 жилд монгол улсын хэмжээнд 6 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт 40 гаруй удаа бүртгэгдсэн гэсэн албаны тоо бий. Улаанбаатар хотын ойролцоо газар хөдлөлтийн хуучин 11 хагарал бий талаар Одон орон геофизикийн судалгааны төвийн мэдээлэл бий. Уг хуучны хагарал нь сүүлын жилүүдэд идэвхжиж буй бөгөөд 6.8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай аж. 2015 оны 10 сарын 3-ны өдөр 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийслэл хотын орчимд мэдрэгдсэн. Байгалийн гамшгийн дохио илэрч буй үед бага хэмээн тайвшралгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй талаар ахин яригдаж эхэлсэн юм.

Байгалийн элдэв гамшиг, нэн ялангуяа газар хөдлөлтийн гамшгаас ард иргэдийг хамгаалах тухай асуудал өнгөрсөн 8 жилийн хугацаанд нилээдгүй яригдсан. МУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай” 10/09 дугаар зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид Газар хөдлөлтийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийн үед Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа, нэгдсэн удирдлагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хүн амын төвлөрлийг задлах, иргэдэд  газар хөдлөлтийн аюул гамшигтай тэмцэх мэдлэг чадвар олгох, сургалт дадлагыг улсын хэмжээнд байнга, тогтмол явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж, үр дүнг нь жил бүрийн 01 дүгээр сарын 22-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэж байх талаар заасан байдаг.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгалийн гамшиг, газар хөдлөлтийн талаар анхаарч ажиллах тал дээр нилээдгүй анхаарч ажиллажээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн санаачилгаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д 2016 оны 12 дугаар сарын 26-нд өргөн барьж, өдгөө хэлэлцэх шатандаа явж буй.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгалийн гамшиг, газар хөдлөлтийн талаар анхаарч ажиллах тал дээр нилээдгүй анхаарч ажиллажээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн санаачилгаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д 2016 оны 12 дугаар сарын 26-нд өргөн барьж, өдгөө хэлэлцэх шатандаа явж буй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгалийн гамшиг, нэн ялангуяа газар хөдлөлтийн гамшгийн үед хамгийн гол анхаарах асуудал бол мэдээлэл юм хэмээн онцолдог. Газар хөдлөлтийн асуудлаар ҮАБЗ-ийн түвшинд, ажил хариуцсан цөөн хүмүүсийн түвшинд ярих нь хангалттай биш байгаа учир бодлого тодорхойлогчдод, түүгээр дамжуулан ард иргэдэд мэдээлэл хүргэх нь зүйтэй гэж үзэж буйгаа Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийх үеэр буюу 2015 оны аравдугаар сарын 9-нд  дурьдаж байсан юм.

Иргэд мэдээлэлтэй байснаар гамшгийн үед өөрийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюулаас авраад зогсохгүй хөрш нэгнээ, эргэн тойрондоо хамт буй хүмүүстээ туслаж чадах давуу тал болдог байна. Энэ тал дээр төрөөс авч хэрэгжүүлсэн зүйлсийн нэг нь болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талын мэдлэг, дадлыг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад олгож, сургалт, дадлагад хамруулах зорилго бүхий Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг Нийслэлийн Засаг даргын 2014-2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар ХУД-т байгуулсан явдал юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог. Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя....

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгалийн гамшиг, нэн ялангуяа газар хөдлөлтийн гамшгийн үед хамгийн гол анхаарах асуудал бол мэдээлэл юм хэмээн онцолдог. Газар хөдлөлтийн асуудлаар ҮАБЗ-ийн түвшинд, ажил хариуцсан цөөн хүмүүсийн түвшинд ярих нь хангалттай биш байгаа учир бодлого тодорхойлогчдод, түүгээр дамжуулан ард иргэдэд мэдээлэл хүргэх нь зүйтэй гэж үзэж буйгаа Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийх үеэр буюу 2015 оны аравдугаар сарын 9-нд  дурьдаж байсан юм.

Ийм нөхцөлд бид бэлтгэлтэй байх ёстой гэсэн үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд албан байгууллагуудад бүгдэд нь газар хөдлөлтийн тухай, гамшгийн тухай мэдээллийг тарааж, хүргэж байгаа.

Хэвлэл, мэдээллийнхэн үүн дээр маш идэвхтэй ажилладаг байгаасай. Тухайн хугацаанд, энэ талаар ард иргэдэд мэдээлэл түгээдэг байгаасай гэж бодож байгаа. Бид мэдээлэлтэй, бэлтгэлтэй байх юм бол бага хохирно. Түүний үр дагаврыг арилгахад маш их ажил болдгийг та бүхэн мэдэж байгаа ” хэмээн онцлон мэдэгдсэн. Мэдээлэл гэдэг үгийг Ерөнхийлөгч гамшгийн асуудал, тэр дундаа газар хөдлөлтийн асуудал дээр нилээдгүй онцолдог. Тиймдээ ч гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд иргэд, хүүхдүүд, сургууль цэцэрлэгийнхэн нэг удаа сургалт хийгээд гарахад амьдралынхаа туршид өөрийгөө авч явах мэдлэгтэй болох юм шүү гэдгийг хэлж байлаа.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж, эдгээр газарт нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байгааг тогтоожээ. 2014 онд хэрэгжүүлсэн Японы Жайка олон улсын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн “Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн судалгааны дүн Улаанбаатар хот газар хөдлөлтөнд маш эрсдэлтэй байгааг харуулсан. 2000 оны судалгаагаар нийслэлд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол энэ тоо өнгөрсөн жил 1800 гаруй болон өсч, газар хөдлөлийн идэвхижилт газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй байгаа аж. Хэрэв ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт болвол нийслэл хотын барилга байгууламжийн 50 хүртэлх хувь эвдэрч гэмтэн нурж, 30 мянгаас дээш хүн гамшигт нэрвэгдэнэ гэсэн аймшигт тооцоо гарчээ.

2017 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх лхагва гарагийг “ Газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгохоор хэлэлцэн баталлаа. Ийнхүү үндэсний өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаан хүн амыг сургах, бэлтгэх, төрийн байгууллагууд, гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэдийг энэ талд чиглэсэн сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, хүүхэд багачуудад зориулан танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх зэрэг олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх, байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.

Газар хөдлөлтийн гамшийн учруулдаг хор хохирлын гол нь газар хөдлөлтөд тэсвэртэй бус, аюулгүйн чанарын шаардлага хангаагүй барилга байгууламжууд, эрчим хүч, ус сувгийн эвдрэл гэмтлээс болж иргэд амиа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч улмаар улс орны эдийн засаг зэрэгт нөлөөлдөг. Тийм ч учраас хот байгуулалт, барилгын төлөвлөлт чанар үнэлгээ, хүн амын нягтаршил, нэг дор хэт төвлөрөн суурьших зэрэг асуудлуудыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх шаардлага илүү хурцаар тавигдаж эхэлдэг. Тийм ч учраас  2017 оныг “ Газар хөдлөлтөнд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)