Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:7 “Нисэх- Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг “Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд холбогдох өөрчлөлтийг оруулсан байна.
Дээрх чиглэлүүдэд орсон өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөх аж.
Ч:22 “ШАДИВЛАН-БӨМБӨГӨР-ЧИНГИС СООСЭ-ДАЛАНГИЙН ЗАМ”

Үйлчлэх байгууллага: “Тэнүүн-Огоо” ХХК
Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 9 минут, 18 автобус үйлчилнэ.
Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 14 минут, 12 автобус үйлчилнэ.
Ч:7 “НИСЭХ-ТӨВ НОМЫН САН-7 БУУДАЛ-ЗУНЖИН” чиглэлд

Үйлчлэх байгууллага: “Авто терминал трейд” ХХК
Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 8 минут, 23 автобус үйлчилнэ.
Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 11 минут, 16 автобус үйлчилнэ”