“Яг түүн шиг-2” шоуг Т.Бархүү байлдан дагууллаа

Г.Даша


“Боловсрол суваг” телевиз 10 жилийн ойдоо зориулан “Эндемол Шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг-2” шоуг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн билээ. Тэгвэл хоёр сарын турш үргэлжилсэн энэхүү шоу өнөөдөр 10 дахь дугаараа үзэгчидтэй уулзан ялагчаа тодрууллаа. “Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар олон гайхалтай үзүүлбэрээр биднийг баясгаж үзэгчдийг алмайруулж бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн оролцогч, жүжигчин Т.Бархүү шалгарлаа. Тэрээр шоу эхэлсэн цагаас хойш үзэгчдийг байлдан дагуулж гурван дугаарын ялагч болоод байсан бөгөөд ийнхүү финалын нэвтрүүлэгт алдарт “Aerosmith” хамтлагийн дуучин Steven Tyler болон тайзнаа бут авч шүүгч, үзэгч, оролцогчдоос нийт 54 оноо цуглуулан бусдаасаа хол түрүүллээ.

Т.Бархүү ялагчаар тодорсон торгон агшиндаа “Та нартаа маш их баярлалаа. Хэлэх үг олдоггүй юм байна.Энэ бол амьдралд тохиох ховор боломж. Ийм боломжийг олгож өгсөн Боловсрол телевизийнхэндээ баярлалаа. “Х-Түц” хамтлагийнхандаа баярлалаа. Энэ хорвоод намайг хүн болгож өгсөн ээж, аавдаа маш хих баярлалаа. Аав минь тэнгэрийн орноос харж байгаа байх. Өнөөдөр энэхүү тайзан дээр намайг та нарт ийм гайхалтай үзүүлбэр үзүүлэхэд дандаа дэмжиж байсан түүнд би хайртай ч зоригтоогоор хайртай гэж тийм ч олон хэлж байгаагүй байх. Надтай хамт олон шөнө энэ нэвтрүүлгийн төлөө нойргүй хоносон Одончимэгтээ хайртай шүү. Би та нарынхаа итгэлийг алдахгүй байх болно. Намайг дэмжсэн найз нөхөд, дэмжигч, шүүгч нартаа баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

“Яг түүн шиг-2” шоуны ялагч Т.Бархүү 20 сая төгрөгийн эзэн болсон юм.

Финалын нэвтрүүлгийн зочин шүүгчээр поп дива Т.Ариунаа уригдан шүүгч Н.Онон, Б.Наранзун нарын хамт ажилалаа. 

Арван дугаарын турш оролцогчдыг маань тив дэлхийн оддын дүрд хувиргах хүндхэн даалгаварыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэсэн юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Гантогоо Мэнд-Амар Ганхүү гурав мундаг байлаа.Ямар их авьяас нуугдаж байж вэ. Бархүү бол жүжигчин ш дээ .Ялагдсан бол ичмээр байх байлаа.

    0 0 Хариу бичих
  2. бархүү авьяастай бас ухаалаг, зоригтой залуу чи өөрийнхөөрөө байж чадса н шүү амжилт аз жаргал хүсье

    0 0 Хариу бичих
  3. Ehneesee duustal buh duruud cni yalagcn avah baisan shuu Etsesiigcn bielelee olloo Cni bol hedelmercn zuv setgeltei daicni huu bna bayr hurgie cni shuu

    0 0 Хариу бичих
  4. Ноднин баярцэнгэл түрүүлэхэд сэтгэл гонсгор бсан, энэ жил бархүү яалтчгүй мундаг тасарцан харагдлаа. Ямар дуусашгүй дундаршгүй авьяастай нөхөр вэ ёстой гайхалтай бсан бүх дүрүүд нь.

    0 0 Хариу бичих
  5. Barxuu myndag umaa ene jiliinx zob shvvlttei bollo

    0 1 Хариу бичих
  6. ylagch bolson barhuud bsyr hurgie.mundag bsan shuu.

    0 0 Хариу бичих