
Оролцогч С.Гантогоо энэ удаад давуу талаа ашиглан К поп урсгалыг сонгон алдарт “Вig Bang” хамтлагийн дуучин G Dragon болон тайзнаа гарч “Good Boy” уран бүэтэлийг нь хүргэлээ.
Шүүгч Б.Наранзун “Тууштай явж ирсэн эрхэм оролцогч Гантогоо чамд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Өшөө жаахан гуншсан бол G Dragon болох байлаа. Дуулалтын хувьд супер байлаа. Тайз, үзэгчдийг хөгжөөж чадлаа. Дүр хувиргалт дээр үл ялиг Гантогоо руугаа явчих шиг санагдсан. Бид үүнээс илүү G Dragon-ыг монголд харахгүй байх.
Шүүгч Т.Ариунаа “Гантогоогийн гоё чанар байдаг. Хайлган цайлган дүүрэн. Монголын рок поп урлагт дахин нэг шинэ уран бүтээлч төрөн гарч ирж энэ шоугаар өөрийгөө таницлсанд баяртай байгаа. Монголын рок попод тавтай морил. Дуулалтын хувьд зарим газар орж байгаа ч тэр хамаагүй. Чи сайн байлаа. Баяр хүргэе”
Шүүгч Н.Онон “Би Гантогоогийн улаан фен болсон. Урлагт асар олон авьаястай хирнээ насаараа зүтгээд гарч ирээгүй хүмүүс бий. Яг түүн шиг шоунд баярлалаа гэжхэлмээр байна. Ийм дуучинг монголын рок поп урлагт оруулж ирсэнд. Шоу нэвтрүүлгийн 60 гаруй хоногийн турш олон түмний танил болж чадсанд чинь бяар хүргэе. Чи мундаг хөдөлмөр авьяастай хүүхэд юм. Дуулалтын хувтд бага зэрэг гуншаад өгсөн бол. Цаашдын чинь уран бүтээлд амжилт хүсье. Уран бүтээлийг чинь байнга сонгох болно”
Оролцогч С.Гантогоогийн үзүүлбэр таалагдсан бол 2 гэсэн дугаарыг 155115 дугаар руу илгээн түүнд өгч саналаа өгөөрэй.









