Жүжигчин Т.Бархүүг “Яг түүн шиг-2” шоунд оролцох болсон цагаас эхлэн Бархүүг барах уу хэмээн ярих болсон. Тэрээр шоуны есөн дугаараас гурван дугаарт шилэг оролцогч болон ялалт байгуулсан “дархан” оролцогч. Харин тэрээр финалын буюу арав дахь дугаарт “Aerosmith” хамтлагийн дуучин Steven Tyler болон тайзнаа бут авлаа.

Оролцогч Б.Бархүү “Хүн зүтгэвэл болдог юм байна. Богино хугацаанд ийм шоунд амжилттай оролцож байгаадаа баяртай байна. Хөдөлмөр хүнийг бий болгоно.

Шүүгч Т.Ариунаа “Бархүүг яадаг юм билээ. Сошиалд Бархүүг барах уу гээд яриа гарсан. Жүжигчин хүн бас дуучин болж чаддаг гэдгийг энэ шоуны туршид Бархүү гайхамшигтайгаар гаргаж байгаа. Хүнээс бүтээлч чанар урсан гардаг гэдгийг чи харууллаа. Чи төрчихсөн дуучин юм байна. Чи бол жинхэнэ жүжигчин юм байна.

Шүүгч Н.Онон “Хамтлагууд рок хамтлаг дуучин дуурайгаад оролцохоор би боддог тэд өдөрт хэдэн км гүйн дасгал хийдэг байх. Рок бол хүнд чанга урлаг. Дуу хоолой маш дөхсөн байна. Ижил төстэй байна. Чи яг түүн шиг байна”

Шүүгч Б.Наранзун “Юуны өмнө чамд баярлалаа гэж хэлмээр байна. Шоуг нэр төртэй эхлүүлэн нэр төртэй дуусгаж байна. Чи шоуг сонирхолтой байлгасан мундаг оролцогч, чамд баяр хүргэе. Чамайг дууны төгсгөлд дээр яах бол гэж бодож байлаа. Чи товчлоод яг тэр хэсэг дээр очиж өөрийгөө харууллаа. Мундаг байлаа. Чи яг адилхан дуулаа. Энэ шоугаараа би чамайг маш сайн жүжигчин маш сайн дуучин хүн юм байна гэдэг дүгнэлттэй үлдэж байна”

Оролцогч Т.Бархүүгийн үзүүлбэр таалагдсан бол түүний 5 гэсэн хувийн дугаарыг 155115-д мессеж илгээж дэмжээрэй!