Оролцогч Г.Ганхүү арав дахь дугаар буюу шийдвэрлэх мөчид рок хамтлагийн уран бүтээлийг сонгожээ. Тэрээр AC/DC- Brian Johnson- Highway to hell дууг тайзнаа амилууллаа.
Шүүгч Т.Ариунаа “Ганхүүг хараад ямар шавхагдашгүй авьяастай юм бэ гээд атаархаж байлаа. Тэрээр шоуны туршид бүх дүрд хувирсан. Ганхүү бол хязгааргүй юм байна гэдгийг олж харсан. Ганхүү рокыг шүтдэг урчаас суу залиар судалж гарган яг түүн шиг байж чадлаа”
Шүүгч Н.Онон “Яг түүн шиг шоу ийм буянтай шоу шүү дээ. Энэ мундаг дуучинг өөрчилж, арга техникийг нь хүртэл заагаад өгч байна. Тэр харихараа бол ерөнхийдөө гарсан ч үл ялиг дутлаа. Ижил төстэй байна. Жүжиглэлтийн хувьд дураараа байдал нь өөрийн болоогүй юм болов уу л гэж харлаа”
Шүүгч Б.Наранзун “AC&DC хамтлагийг мэдэх хүн чи л байх. Түүхийнх нь талаар яриад яах вэ. Чи өнөөдөр миний хэлэх гэж байсан зүйлийг урдуур ороод хэлчихлээ. Чи тэр хоёр дуучны голоор л дууллаа. Дүрийн хувьд чи бол өөрөө бараг л биеийн хэлбэр хамар их адилхан юм байна. Чи сайн байлаа. Амжилт хүсье”
Оролцогч Г.Ганхүүгийн үзүүлбэр таалагдсан бол 8 гэсэн дугаарыг 155115 дугаар руу илгээн түүнд өгч саналаа өгөөрэй.