Сонгодог урлагтаа үнэнч Ами

“Яг түүн шиг-2” шоуны шигтгээ болсон оролцогчдын нэг төгөлдөр хуурч С.Алимаа финалын тоглолтод сонгодог урлагтаа үнэнч хэвээрээ үлдлээ. Тэрээр энэ удаад алдарт сопрана Sarah Brightman болон тайзнаас үзэгчидтэй мэндчиллээ.

Шүүгч Б.Наранзун “Амиг өнгөрсөн шоуны хугацаанд шинээр нээж зөх зухаас нь мэддэг боллоо. Дээшээ барьж дуулахдаа залгаатай юм шиг болоод байна. Өнөөдрийн хувьд хангалттай сайн байлаа. Тоглолт бол сайн байлаа”.

Т.Ариунаа “Би тунан үлдсэн хоёр эмэгтэй оролцогчоороо бахархаж байна. Энэ шоу та бүгдийг чимэггүйгээр амилахгүй байсан. Тэсэж гарч ирсэнд баяр хүргэе. Сонгодог урлагийн дуулалтыг сурахын тулд багадаа л таван жил зарцуулдаг. Чи дөхүүллээ. Гадаад хувцаслалт биеийн төрх байдал үнэхээр гайхамшигтай байна. Сонгодог дуу амаргүй. Бид дуулж чадахгүй. Үүнийг хийх гэж хичээж байгаа чамд баяр хүргэе”

Н.Онон “Энэ сонголтыг зориглож хийсэнд баяр хүргэе. Ижил төстэй байна. Жүжиглэлтийн хувьд дууны утга нүдээрээ уншигдахгүй байна. Яг түүн шиг байлаа. Чи мундаг шүү”

Төгөлдөр хуурч С.Алимаагийн үзүүлбэр таалагдсан бол 6 гэсэн дугаарыг 155115 дугаар руу илгээн түүнд өгч саналаа өгөөрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)