“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр 2016 онд “Яг түүн шиг” шоуг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл дэлхийн "од"-дыг нэг тайзнаас харах боломж олгодог тус шоуны хоёрдугаар улирлын шинэ цуврал өнгөрсөн гуравдугаар сард эхэлж амралтын өдөр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уян цахим сүлжээнд ярианы сэдэв болсоор хэдийнээ гурван сар өнгөрчээ. Тэгвэл урлагийн салбар салбарын төлөөллүүд нэгэн тайзнаа чуулан дэлхийн болоод Монголын урлагийн оддын дүр төрх, дуу хоолой, уран бүтээлийг амилуулдаг “Яг түүн шиг-2” шоуны шилдэг оролцогч өнөөдөр тодорно.
Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, дуучин Г.Ганхүү нар оролцсон юм. Харин хагас финалд дуучин А.Хишигдалай, жүжигчин Б.Ариунцэцэг нар шоуг орхисон.
Өнөөдөр шилдэг зургаан оролцогч өөрийн сонгодог үзүүлбэрээ дэлгэнэ. Финалын нэвтрүүлгийн салхийг хагалан оролцогч Б.Халиун үзүүлбэрээ толилууллаа.
Шүүгч Н.Онон "Дуу хоолойны хувьд Niki Minaj-тай төстэй өнгө гараад доошоо дуулахаар Халиуны хоолойн өнгө гарада байна. Ижил төстэйн хувьд төстэй байна. Дүрээ өөрийн болгох гэж их чармайсан нь харагдаж байна. Бхя хүргэе"
Шүүгч Б.Наранзун "Шоуг өнөөдрийг хүртэл явсанд баяр хүргэе. Чамаас бид их зүйл сурлаа, чи ч гэсэн их зүйл сурсан байх. Дуулалтын хувьд тэрээр реппер хүн. Гэхдээ тэрээр нарийн өнгөнөөс бүдүүн өнгө рүү амархан шилждэг чадалтай дуучин гэж судлаачид үздэг. Эхлэлийн хэсэг дээр түүний дуулалт гарч ирсэн. Ерөнхийдөө төстэй байна. дуулалт 80 хувьтай байна. Дүрийн хувьд түүний бардам зан жаахан дутлаа. Дүрдээ ороод өшөө эрч хүч нэмсэн бол болох байлаа гэж хэлье. Өгзөг яг байна"
Шүүгч Т.Ариунаа "Халиунааг Киви хамтлагийн анхны бүрэлдэхүүний дуучин гэдгээр мэднэ. Чи шоунд оролцсоноор би бас дуучин юм шү гэдгээ нээж харуулж чадлаа, Баяр хүргэе. Халиунаа энэ удаад өөртэй итгэлтэй үзүүлбэрээ түүртэлгүй үзүүлж чадлаа. Их адилхан бүжиглэж байна. Америкт энэ дуулалтаар явбал нэг хэсэгтээ хуйлруулах юм шиг байна"
Оролцогч Б.Халиуны үзүүлбэр таалагдсан бол 7 гэсэн дугаарыг 155115 дугаар руу илгээгээрэй.