Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих бодлогод 10-аас 8.8 оноо өглөө

Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” зөвлөлдөх аян Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлуудыг иргэдэд тайлагнан дүн тавиулж байгаа.

“Ардын үг” аяны хүрээнд өчигдөр болсон тав дахь зөвлөлдөх хэлэлцүүлгээр иргэд Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, гаргасан санал санаачилгуудыг хэлэлцэн, нууц санал хураалтаар 1-10 хүртэлх оноогоор дүн тавьсан юм. Хараат бус судалгааны МЕК агентлаг зөвлөлдөх хэлэлцүүлгийн саналыг хуудсыг тоолж дүнг гаргасан байна. “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих бодлогод 8.8 оноо тавьжээ. 

Нийгмийн бүх давхаргыг төлөөлөхүйцээр, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд ийнхүү тав дахь удаагаа зөвлөлдөх хэлэлцүүлэг хийж төрийн тэргүүнийхээ өнгөрсөн найман жилийн ажлын дэлгэрэнгүй тайланг сонсч дүн тавьсан нь ч өөрөө иргэдийн оролцоо, шууд ардчиллын нэг тод жишээ байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд сонгогдсоныхоо дараа шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотойгоор нэмэгдүүлж, эдийн засгийг нь дэмжих бодлогыг тунхаглаж, анхны зарлигаа энэ чиглэлээр гаргаж байжээ. Улмаар 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Орон нутгийн хөгжлийн сан байгуулах заалтыг тусгуулж дээрх бодлогоо бодит ажил хэрэг болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

Энэхүү хуулийн дагуу иргэд өөрийн амьдарч буй орон нутгийнхаа тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн хэлэлцэж, уг асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтыг нь Орон нутгийн хөгжлийн сангаас гарган бүтээн байгуулалтын ажлууд хийх болсон билээ. Иргэдийн оролцоотойгоор төсвийн хуваарилалтыг хийх шинэлэг зарчим бүхий Орон нутгийн хөгжлийн сан байгуулагдсанаар аймаг, сумын төвүүд өнгө засч, оршин суугчид нь ажил, орлоготой болсон зэрэг олон эерэг үр дүн гарсан байна. Энэ бүхний үр дүнд хөдөө орон нутгаас нийслэл Улаанбаатарыг зорих нүүдэл саарч, харин хотоос аймаг, сум руу чиглэсэн шилжих хөдөлгөөний тоо 50 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнийг “Ардын үг” зөвлөлдөх аяны зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон “Ардын эксперт”-үүд онцолж байсан юм.

Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн мэдээллийн системийг ашиглалтад оруулснаар иргэд уг сангийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих боломж бүрдсэн нь “Шилэн данс”-ны зарчмыг нэн тэргүүнд хэрэгжүүлсэн сайн туршлага болжээ. Тиймээс уг системийг Авлигатай тэмцэх газраас “Сайн засаглалын төлөөх сайн туршлага”-аар тодруулсан байна.

Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хуулийг санаачлан батлуулсан. Энэ бол төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн чухал хууль болсон юм. Өмнө нь төрийн байгууллагууд төрийн байгууллагадаа л төсвийн талаархи тайлангаа тавьдаг, тэр нь иргэдэд тэр бүр нээлттэй биш байсан бол Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр иргэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжтой болсон юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хууль ч цаг үеэ олсон, зөв бодлогын үр дүн байсныг “Ардын эксперт”-үүд онцолсон. Уул уурхайгаас олж байгаа орлогоороо эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруулалт хийх, ялангуяа ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх тусгай сан байгуулах санаачилга хуульчлагдан батлагдаад удаагүй байгаа.

2016 оны хоёрдугаар сарын 5-ний өдөр батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд Ирээдүйн өв сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр тусгагдсан.

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2012-2013 онуудад “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтууд орон даяар зохион байгуулагдсан. Үүний үр дүнд орон нутгийн иргэд төсвийн менежментийн талаар бүх талын  мэдээлэлтэй болж Орон нутгийн хөгжлийн сангийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон байна.

Эдгээр ажлуудыг өчигдөр болсон “Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгээр ярилцаж, Ерөнхийлөгч өөрөө дэлгэрэнгүй тайлангаа иргэддээ биечлэн тавьсан юм. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон “Ардын эксперт”-үүд дараа дараагийн Ерөнхийлөгч нар хийсэн ажлуудаа иргэд, сонгогчиддоо ингэж зөвлөлдөх ардчиллын зарчмаар тайлагнадаг байх нь зөв гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК ([email protected]) ([email protected]) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй 2% хүүтэй, тэр зүгээр л авсан тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн түүний хэлсэнчлэн, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: ([email protected]) ([email protected]), би итгэсэнгүй гэхдээ би хичээсэн бөгөөд хамгийн их гайхсан зүйл бол 24 цагийн дотор зээл авлаа, би чадсангүй итгэх, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Яаралтай холбоо бариарай ([email protected])  ([email protected]) өнөөдөр очоод тэднээс зээлээ аваарай, Бурхан зээлийн банкийг жинхэнэ зээлийн саналыг нь ивээх болтугай.  Миний зээлийг энэ компаниас стрессгүй амжилттай авч чадсан тул өөрийн зээлийг авахын тулд хотын банктай холбоо барьсан эсэхээ шалгаарай. Тэдний и-мэйлд зочлоорой ([email protected]) ([email protected])

    0 0 Хариу бичих
  2. Ene eagle televiz sots niigmiin darga nariig magtan duuldag yavdliig sanagduulam yarj bna daa. Uls torjson muu televiz.

    0 0 Хариу бичих
  3. зооз

    0 0 Хариу бичих
  4. muu dun tavij bna

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ