
Энэтхэгийн баруун нутгийн Жайпур хотод 65 настай зааныг тод ягаан өнгөөр будаж зураг авалт хийсэн явдал олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Тиймээс иргэдийн гомдлын дагуу эрх баригчид мөрдөн шалгалт эхлүүлжээ.
Амьтны эрхийг хамгаалагчид ОХУ-ын иргэн концепц гэрэл зурагчин Жулия Бурулеваг амьтанд харгис хандсан хэмээн буруутгасан байна. Тэрбээр Ражастан мужид уран бүтээлийн аялал хийх үеэрээ уг зураг авалтыг зохион байгуулжээ.

Зурагт ягаан өнгөөр будсан заан дээр мөн адил ягаан өнгөөр будсан эмэгтэй сууж буйгаар дүрслэгдсэн бөгөөд хуучин Хиндү сүмийн орчимд авсан байна. Эдгээр зургийг өнгөрсөн оны 12-р сард олон нийтийн сүлжээнд нийтэлсэн ч саяхан дахин түгж, шүүмжлэл өрнүүлжээ. Зурагчин Бурулева уг будаг нь байгалийн гаралтай, баяр ёслолд хэрэглэдэг “аюулгүй” материал байсан гэж мэдэгдсэн байна.
Харин олон нийтийн зүгээс “Энэ бол урлаг биш, амьтны хүчирхийлэл”, “Бүтээлч эрх чөлөө нь хариуцлагагүй байж болох шалтгаан биш” гэх мэтээр шүүмжилжээ.
Зааны эзэн Шадик Хан уг амьтныг Чанчал нэртэй, 65 настай байсан бөгөөд уналгад ашиглахаа больсон байсан гэж мэдэгджээ. Тэрбээр зураг авалт ердөө 10 минут үргэлжилсэн, “качча гулаб” хэмээх амархан арилдаг байгалийн будгаар будсан гэж тайлбарласан байна. Гэвч Чанчал заан энэ оны 2-р сард үхсэн талаар мэдээлжээ.
Ойн газрын албаныхан уг хэрэгт зөвшөөрөл авсан эсэх, амьтны хамгааллын дүрэм зөрчсөн эсэхийг шалгаж байна.