МОНГОЛ БАНК: Манай улсын валютын нөөц нэмэгдэж 4 тэрбум ам.долларт хүрнэ

Монголбанкнаас сар болгон зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Энэ удаагийн хурлаар ОУВС-гийн хөтөлбөр болон өнгөрсөн дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг хүргэсэн юм.

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт албан ёсоор хамрагдахаар болсонтой холбогдуулан Монголбанк дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

"Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргалаа. Хөтөлбөр батлагдсан даруйд буюу Улаанбаатарын цагаар 2017 оны тавдугаар сарын 25-ны өглөө эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирээд байна.

Монгол Улсад үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэн 4 тэрбум ам.доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байгаа.

Монгол Улсад эдийн засгийг шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтэд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын байгууллагуудаас гадна Япон БНХУ, БНСУ зэрэг хоёр талт хамтын ажиллагаатай орнууд оролцох юм.

Эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлцлийг сэргээх зорилготой уг хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсад үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэн 4 тэрбум ам.доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байгаа.

Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд төв банкны бие даасан хараат бус хуулиар баталгаажуулсан орчныг бүрдүүлэх банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүндрэл үүссэн үед асуудлыг түргэн шуурхай үр дүнтэй шийдвэрлэх боломжийг дээшлүүлэх юм.

Түүнчлэн Монголбанкны засаглалыг сайжруулах бие даасан байдлыг баталгаажуулах Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль эрхзүйн шинэчлэлүүд хийгдэх болно. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд төв банкны бие даасан хараат бус хуулиар баталгаажуулсан орчныг бүрдүүлэх банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүндрэл үүссэн үед асуудлыг түргэн шуурхай үр дүнтэй шийдвэрлэх боломжийг дээшлүүлэх юм.

Банкны сектор нь тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад актив чанарын үнэлгээ хийх бөгөөд ингэснээр банк санхүүгийн системийн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, улмаар санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлох боломжтой болох юм. Банкны  системийн эрүүл найдвартай үйлчилгээ нь дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлэх болно".

Түүнчлэн энэ үеэр өнгөрсөн дөрөвдүгээр сарын статистик мэдээлийг хүргэсэн юм. Дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Юу ч үйлдвэрлэж чадахгүй улсууд байж яаж доллар олоод байна. Бас хэний , хаанахын ямар доллараа нөөцлөөд байна.

    1 0 Хариу бичих