УИХ-ын дарга ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийг анхаарууллаа

ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголын цагаар өнгөрсөн шөнө хуралдаж манай улсын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэллээ. Тэрээр “УИХ-ын эрхэм гишүүдээ, ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад ОУВС-гаас хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсан тухай мэдээ урьд шөнө Сангийн яаманд албан ёсоор ирсэн байна. Хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор УИХ, Засгийн газар санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар хэрэгжүүлэх олон ажил бий. Энэ бүгдийг хөтөлбөрийн хүрээнд заагдсаны дагуу Засгийн газар бодитой хэрэгжүүлж уг хөтөлбөрийг үр дүнд хүргэн эдийн засагт ахиц гаргах тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Өмнө нь гаргаж байсан алдаа дутагдлуудыг гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэв.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Өнгөрсөн өр зээлийг төлөх гэж мөнч их ядарч байнадаа.

    0 0 Хариу бичих
  2. Шуналтай луйварчид өрсөж идэж уух гээд амь нь тэмцэж байгаа даа. Энэ их өрийг ард түмний татвараар төлүүлнэ гээд л шуналтаж байгаа. Бүгд хахаж үхээсэй. Энхболд олон жил төрд суулаа өөрөө хагартлаа баяжсаг. Өөр хийсэн юм юу ч байхгүй Улс орныг самраад дууслаа

    0 0 Хариу бичих
  3. Хошного сайн ух гэсэн анхааоуулга

    0 0 Хариу бичих
  4. Нэх анхааруулдаг дээрэмчин албан есөөр хөтөлборийн журам тавигдах шаардлага хатуу хариуцлага байх естой энэ хүн хантайхан идээд ажлаа хийнэ биз надад ахиухан өгөөрөй гэсэнтэй адил ярьж байна новш

    1 0 Хариу бичих
  5. Хөндлөнгийн амьтан шиг АНХААРУУЛААД Л БОЛОО АЙН.

    1 0 Хариу бичих
  6. shit poberi

    0 0 Хариу бичих