Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо

ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдсан. Тэгвэл хурлаар Монгол Улсыг тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар өнөөдөр Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Уг хөтөлбөрт БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлэлцээр багтаж байгаа аж.

Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр" нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. АН 1,8 тэрбум долларын чингис ,самуурай фондын зээл авч бүтээн байгуулалт хийсэн МАН 5,5 тэрбумыг авахаар боллоо. АН авсан зээлийг бодвол МАН авах зээл аймшгийг их мөнгө шүү дээ. Зээл нэмж авахгүй гээд амлаад байсан яасан бэ. Яаж төлнө дөө

    0 0 Хариу бичих
  2. Зээлийг бол ч хангалттай,бүр дэндүү хангалттай авлаа МАН-хан,АН-хан зүүдэндээ ч ийм их мөнгийг зээлж чадахгүй,одоо монголчууд бид зээлээр яаж хөгжин дээшилдгийг л харах үлдэв,ядаж ажлын байр нэмэгдэж,амьдрахад хангалттай цалин хөлс өгдөг болвол юу байхавудахгүй сэгийгээд ирнэ шүү

    0 0 Хариу бичих
  3. Temdegleed parrty hiih yum bna daa

    0 0 Хариу бичих