Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих бодлогод дүн тавина

Монголын медиа корпорацийн “Ардын үг” зөвлөлдөх аян үргэлжилж байна. “Ардын үг” аянаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаа буюу өнгөрсөн найман жилд хийсэн ажлыг салбар салбараар нь сэдэвчлэн хэлэлцүүлж, иргэдээр дүн тавиулж байгаа. Энэ удаа тав дахь хэлэлцүүлгийн сэдвээ олон нийтэд танилцуулан, мэдээлэлжүүлэх аянаа зохион байгуулж буй юм. Өмнө нь бид Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлого, Монгол өв соёл, Монголын түүхийг сурталчлан таниулах, монгол хүнээ дэмжих чиглэлээр хийсэн ажлууд, Шударга ёсыг тогтоох, шүүхийн шинэчлэл, авлигтай тэмцэх бодлого, үйл ажиллагаа, Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогуудын  хэрэгжилтийн талаар “Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгээ зохион байгуулсан билээ. Иргэдийн дундаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд зөвлөлдөх ардчиллын зарчмаар хэлэлцүүлэг өрнүүлэн Ерөнхийлөгчийн дээрх бодлого, үйл ажиллагаанд хараат бусаар дүн тавьсан.

Тэгвэл энэ долоо хоногийн турш өрнөх ээлжит хэлэлцүүлгийн сэдэв нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, санаачилга, бодлого, шийдвэрүүд юм. Иргэдийн оролцоог хангаж, төсвийн төвлөрлийг сааруулах, шууд ардчиллыг дэмжих чиглэлээр Ерөнхийлөгч өнгөрсөн жилүүдэд олон зарлиг шийдвэр гаргаж, өөрөө энэ бүхнийг оройлон ажиллажээ. 
Тухайлбал тэрээр 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа төвлөрлийг сааруулах, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар анхаарч тодорхой алхмууд хийсэн. Учир нь энэ бодлого Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх энэхүү бодлогоо иргэдийн оролцоонд тулгуурлан хийхээр зорьж орон нутгийн төсвийн харилцаанд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа байгуулж байв. Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү санал, санаачилгад тулгуурлан УИХ 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Төсвийн хуульд өөрчлөлт оруулж Орон нутгийн хөгжлийн санг байгуулсан билээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар Шилэн дансны хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай болон Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан нь иргэдийн оролцоог хангах, эдийн засгийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулан орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон юм.

Мэдээлэлтэй иргэн хүчтэй

Ерөнхийлөгч Шилэн дансны хуулийг санаачилж, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлсэн. УИХ дээр хоёр жил дуншсан уг хууль батлагдаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Шилэн дансны хуулийн нэг гол ач холбогдол нь урьд нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллагууд л хяналт тавьж, өөрөө өөрийгөө хянадаг байсан бол энэ хууль гарснаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд хяналт тавих шинэ соёл, боломжийг нээж өгсөн юм. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл 2016 оны турш хийгдэж дууссан бөгөөд 2017 нэгдүгээр сарын 01-нээс бүрэн агуулгаар хэрэгжиж байгаа. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцжээ. Энэ хуулийн дагуу нийт 6800 байгууллага мэдээллээ гаргах ёстой. Сангийн яам, Ерөнхий аудитын газрын гаргасан мэдээллээр эдгээр байгууллагын 71 хувь нь Шилэн дансны мэдээллээ бүрэн гаргаж тайлангаа өгчээ. Өнгөрсөн 2016 онд 1.3 сая хүн төрийн байгууллагуудын шилэн дансанд хандаж, 3900 хуудас татаж хэвлэсэн байна. 

Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хууль бол авлигын эсрэг тэмцэхэд асар том үүрэг гүйцэтгэж буй. Төв, орон нутгийн өмч хөрөнгийг зөв захиран зарцуулах, төсвийн хөрөнгийг шамшигдуулах зэргээс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой. Мөн иргэдийг мэдээлэлжүүлнэ гэдэг ядууралтай тэмцэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Мэдээлэлтэй иргэн хүчтэй. Иргэн хүн мэдээлэлтэй байна гэдэг ашиг орлого хэрхэн олох, амьдралаа зөв авч талаар мэдлэг, төсөөлөл олж авах боломжтой болно гэсэн үг. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК ([email protected]) ([email protected]) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй 2% хүүтэй, тэр зүгээр л авсан тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн түүний хэлсэнчлэн, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: ([email protected]) ([email protected]), би итгэсэнгүй гэхдээ би хичээсэн бөгөөд хамгийн их гайхсан зүйл бол 24 цагийн дотор зээл авлаа, би чадсангүй итгэх, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Яаралтай холбоо бариарай ([email protected])  ([email protected]) өнөөдөр очоод тэднээс зээлээ аваарай, Бурхан зээлийн банкийг жинхэнэ зээлийн саналыг нь ивээх болтугай.  Миний зээлийг энэ компаниас стрессгүй амжилттай авч чадсан тул өөрийн зээлийг авахын тулд хотын банктай холбоо барьсан эсэхээ шалгаарай. Тэдний и-мэйлд зочлоорой ([email protected]) ([email protected])

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ