ОУВС-гийн хөтөлбөрийн талаар Сангийн яамнаас мэдээлэл хийнэ

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх Захирлуудын зөвлөлийн хурал Улаанбаатарын цагаар шөнө болж, эцсийн шийдвэр гарах юм байна.

Тиймээс Сангийн яамнаас шийдвэр гарсны дараа буюу маргааш Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ. 

Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)