Монголбанкны 488.4 тэрбумын алдагдлыг Н.Золжаргалаар нөхөн төлүүлэх санал гарлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2012-2016 онд Төвбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Шалгалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөг гэх дүн гарсан байна.
Түүнчлэн Төвбанк долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийж валютын нөөцийг багасгасан. Үүний зэрэгцээ зах зээл дээр байгаа мөнгийг татахын тулд үнэт цаас гаргаж, хүүгийн алдагдал хүлээсэн байна.
Дүгнэлтийг танилцуулсан ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байжээ. Энэ мөнгөөр Монголбанк ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болон их хэмжээний мөнгөн шагнал олгодог байсан зөрчил илэрсэн. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийж, 15-30 хувиар нэмэгдүүлсэн байна” гэлээ.
Энэ зөрчлийг үндэслэн ажлын хэсгээс дараах саналуудыг гаргалаа.
- Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх,
- Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгах,
- Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх,
- Шахатууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 488.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах зэрэг саналыг гаргажээ.
Өмнөх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
zochin 2017/12/28
turd ajilchihaad ene ih ter bumin baritsaand orno gej yu bsan yum Javhlan gesen neg dolir yum basl hamaatai shuu
0 0 Хариу бичихЗОЧИН 2017/05/26
ХЯМД БИНЗЭН ХЭРЭГЛЭХ БОЛХООРОО БҮГД Л ДУРТАЙ БАЙСАНДАА .. МАНгарууд ЭХЛЭЭД ХЭРГЭЛСЭН БИНЗЭЭНИЙХЭЭ ЗӨРҮҮГ ТОЛЧИХ !!!
1 0 Хариу бичихЗочин 2017/05/25
Жавхлан гээд одоо бол УИХ-ын гишүүн, солийсон улайн суухай луйварчин чинь тэр үед Монголбанкны дэд байсан биздээ. Одоо тэгээд үхснээ хийгээд тэнэгтээд байгаа юм. Золжаргал гэдэг луйварчин чадах бүхнээ хийсэн, идсэн уусан ч биз. Золжаргал идсэн уусан бол Жавхлан яг л адилхан шүү дээ. Та нарын хэн нь хэнийгээ гэх юм бэ. Аюурсайхан гээд нэг хүний хайлган гараад ирчихсэн юм биздээ. Харъя л даа. Таануус бүгд адилхан дөө.
0 0 Хариу бичихMGL 2017/05/24
Удирдлагын баг байсан биздээ 2 намын. Бүр 3-н ч нам болох байх
0 0 Хариу бичихЗочин 2017/05/24
Н.Золжаргалаар нөхөн төлүүлэх ёстой
1 0 Хариу бичихИргэн 2017/05/24
Тэгээд яа гээд бгаам бэ... АН-ыг хараах уу...МАН -ыг магтах уу...2 хар хэрээ
1 0 Хариу бичихЗочин 2017/05/24
МАН хэр хариуцлагатай нам бэ? Зөвхөн Золжаргал төдийгүй, түүний багт энэ асуудал хамаатай. УИХ-ын гишүүдийн татварын мөнгө ч бас 488,4 тэрбум дотор явж байгаа
1 0 Хариу бичих