Соёмботой ууланд газар ашиглах эрхийг цуцаллаа

Ч.Батсансар: Тусгай хамгаалалтын газар сургууль барих эрхзүйн үндэслэл байхгүй-

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Богдхан ууланд автозогсоол, нийтийн бие засах газар, хогийн сав бүхий автокэмп барих Засгийн газрын шийдвэр гарсан. Гэвч улсын тусгай хамгаалалтай тус газарт газар ашиглах эрх авсан “Энигма” компанийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлээд буй. Өнөөдөр яамны гадна “Энигма” компанийн харьяа МҮИС-ийн оюутнууд жагсаал хийж байна.

Энэ асуудлаар БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнууд тайлбар, мэдээлэл хийлээ.

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Зайсангийн 11 дүгээр хорооны эцэст барьж байгаа МҮИС, “Универсаль” политехникийн коллежтэй холбоотой 3 га газрын асуудлаар оюутнууд жагсч байна. Нэг зүйлийг тодотгон хэлэхэд, улсын тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж, өмчлүүлдэггүй. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар таван жилээр ашиглах эрхтэйгээр газар олгодог.  Тэрнээс биш их дээд сургууль барьж болохгүй. Ийм эрх зүйн үндэслэл ч байхгүй. Тус газарт, газар ашиглах эрх авсан “Энигма” компани “Эко” буюу байгаль орчинд ээлтэй сургууль барих гэж байтал үйл ажиллагааг нь зогсоолоо гэж эсэргүүцээд байгаа юм. Бодит байдал дээр баталсан төлөвлөгөө, төсөл юу ч байхгүй.

Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэд Богд уул руу явган аялалд гарахаар очиход машин тавих газаргүй байна. Богд уулын бүсээс “Энигма” компанид 2003 онд 40.1 га газар олгосон байдаг. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайгаас гурван га газрыг нь чөлөөлж, явган хүний автозам, дугуйн зам, нийтийн бие газар, аялал жуулчлалын дагуух зам, хогийн сав зэргийг барихаар НИТХ-аар гурван тэрбум төгрөг 2016 оны төсөвт батлуулсан. Энэ газар бол нийтийн эзэмшлийн зогсоол болно. Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг л төрөөс байгуулах гээд байгаа юм. Нийтийн эзэмшлийн талбайг төр ашиглах эрхтэй шүү дээ. Энэ хуулийн дагуу л бид асуудалд хандаж байна” гэлээ.

-Соёмботой уулыг нөхөн сэргээж эхэллээ-

Үүнээс гадна сүүлийн үед хэвлэлээр “Соёмботой уулыг ухаж эхэллээ” гэх мэдээлэл гараад буй. Тус уулын орчимд 2015 онд Н.Батцэрэг сайдын үед таван иргэнд газар олгосон байна. Гэтэл эдгээр газрыг иргэд компаниудын мэдэлд өгсөн байжээ. Тиймээс БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол тушаал гаргаж, газар эзэмших эрхийг нь цуцалсан байна. Ингээд газрын нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн аж.

Энэ асуудлаар БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар “2015 онд Зайсан орчмын уугуул, суугуул иргэд газраа өмчилж, эзэмшиж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьж байлаа. Үүний дагуу 2015 оны тавдугаар сард уугуул, суугуул иргэдэд газрыг нь эко, бичил аялал жуулчлалын зориулалтаар олгоё гэдэг тогтоол гаргасан юм.  Ирэх лхагва гарагт уг ажлын тайланг Засгийн газарт тавина. Зарим иргэд газраа компаниудад шилжүүлсэн тохиолдол гарсан. Зарим нь авто угаалгын газар барьсан байсан. Өөрөөр хэлбэл, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил илэрсэн” гэв.

Соёмботой уулын бэлд иргэн Төгсжаргал амины орон сууцны хороолол барихаар газар ухаж байсан аж. Тиймээс тухайн иргэнийг газраа зориулалтын бусаар ашигласан хэмээн үйл ажиллагааг нь зогсоож, ийнхүү газар ашиглах эрхийг нь цуцалжээ.

Богдхан уулыг тойроод 2000 гаруй иргэн газар эзэмших, ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Уг нь Богдхан уул Дархан цаазат газар. Тэр ч утгаараа тухайн бүсэд иргэд, аж ахуйн нэгжүүд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй. Гэвч зарим иргэн, компаниуд хууль зөрчин, барилга барих, баар цэнгээний газар ажиллуулах нь ихэссэн байна. Тиймээс эдгээр газруудтай хуулийн дагуу тэмцэж, газар ашиглах эрхийг нь эргэн харж, цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг БОАЖЯ-наас мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Зайсанд орон сууц бариад улсын хөрөнгөөр зам тавиулаад байгаа эзэний боол барлагууд БОАЖЯ нд дүүрэн байна Яаж хамгаалснаа хэлээч

    0 0 Хариу бичих
  2. Oyunkhorol saidad Bayarlalaa, ovoo zorigtoi ajillaj bh chini. Ter Enigmag bur zailuulaarai. Buun arkhidalt, buzar bulain uur bolson zavaan gazar bolson. Ter Chingisiin urguug bur buulgaarai.

    0 0 Хариу бичих
  3. Энэ МАХН гэж ямарч хэрэггүй новшнууд байх юм.МАН ийнхаан наадуулыгаа даврааж байна.М.Энхболд ялалт байгуулж энэ муусайнуудыг байранд нь тавиарай

    0 0 Хариу бичих
  4. hudlaa gazar zarsan bolj shuugiulaad ergeed tsutslaad ajlaa hiisen bolj bgaan boluu

    0 0 Хариу бичих
  5. Гүн далайгийн сүйтгэсэн газрыг сэргээлэг

    0 0 Хариу бичих
  6. Sogtuu saidin arhi ovoo garch bga ymu da.

    0 0 Хариу бичих
  7. ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР Л БОЛ ГАЗАР ШДЭЭ ШУНАЛЫН ТУЛАМНУУДЫГ БҮГДИЙ НЬ ЗАРСАН ЭЗНЭЭСЭЭ МӨНГӨӨ ОЛЖ АВ ГЭЭД ГАЗАРЫ НЬ УЛСЫН МЭДЭЛД ХУРААЖ АВ НӨГӨӨ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН НӨХДҮҮД ЧИНЬ ЭД НАР БАЙХГҮЙ ЮУ

    0 0 Хариу бичих
  8. Gazar ezemshuuleh zoriulaltaar todorhoi bolzol huuli juram murduulej olgodogch Bogd uul Bidnii niden deer zambaraagui horoolol bolood bga bilee. Bas Enegma kompani bolimoor yum Ta nariin umch bish baigal hamgaalah monitoring yu hiideg be Hun argalj hahuuli ugch olon jil bolloo. Hangalttai mungu olson bol turiin medliin gazar butsaaj uguuch Bas adilhan tsutslah heregtei biz dee. 40 ga gaar gantshan gazar ezemshih erh bhgui Mongol humuus 07 ga ch bhgui bhd tulburuu tuluhgui baij jagsahdaa yahab Heden huuhed hicheeliig n hiilgeech Arhangaid ter saihan gazar bas l yu bolgoson bolimoor yum Tulbur munguu tuluud ybj bga negniig ch tsutsaldag baij Enegmaad hariutslaga tootsooch gemeer bna

    0 0 Хариу бичих
  9. ГАЗАР ӨГНӨ. ТАТВАР АВНА ЦУЦЛААД ХАЯЧИНА. ТА НАРЫН ТОГЛООМ ЮМУУ. АЛНАА ПСДАКУУдыг

    0 0 Хариу бичих