Г.Ундрал: Иргэдийн онооны картаар 50 мянган иргэнийг мэдээлэлжүүлсэн

Монголын медиа корпорациас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж дүн дүгнүүлэхээр “Ардын үг” зөвлөлдөх аяныг бид зохион байгуулж байгаа. “Ардын үг” хэлэлцүүлгийн тав дахь сэдэв энэ долоо хоногт Иргэдийн оролцоо сэдвээр үргэлжлэн иргэдэд мэдээлэл өгч байгаа юм.

Энэ сэдвийн хүрээнд Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундралтай ярилцлаа.

-Иргэдийн оролцоо гэдэг сэдвийн хүрээнд ярихад, тэдний оролцож байгаа болон оролцохгүй байгаа шалтгаан юу вэ?

-Энэ бол маш энгийн. Иргэд яаж оролцохоо мэдэхгүй байна. Манай Ардчиллын боловсрол төв 2000 оноос эхлээд л иргэдийн оролцоо төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай байдал, иргэдийг илүү шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшинд оролцуулдаг байх гэх мэтчилэн чиглэл, чиглэлээр ажиллаж ирсэн. Бид хийж байгаа үйл ажиллагааныхаа хүрээнд баримт нотолгоотой дүгнэлт хийхэд монголын иргэд төрийн үйл хэрэгт оролцож мэдэхийг их хүсч байгаа ч яаж гэдгээ л мэдэхгүй байна. Харин энд онцолж хэлэхэд, хууль эрх зүйн орчин сайн гарч ирж байна. Шилэн дансны тухай хууль, иргэдийн оролцооны бүтэц түүнийг баталсан дүрэм, журам гээд эерэг зүйлс байна. Иргэд тэр хуулийг уншаагүй эсвэл мэдэхгүй байна.

-Танай төрийн бус байгууллага иргэдийн оролцоог яаж хангав?

-Бид яаж оролцох вэ гэдэг хамгийн энгийн хэлбэрийг л сонгох хэрэгтэй болсон. Тиймээс бид нийгмийн хариуцлага гэж хөтөлбөр эхлүүлсэн. Иргэд татвар төлөөд хариуд нь бид төрөөс шуурхай чанартай үйлчилгээг хүсдэг. Гэтэл тэр үйлчилгээг бид авч чадахгүй байна. Ганц төрийн бус байгууллага энэ ажилд шамдаад амжилт олохгүй. Тиймээс иргэдээ мэдээлэлжүүлэн яаж оролцоогоо нэмэгдүүлэх вэ гэдэг арга замыг нь зааж өгье гээд иргэдийн онооны карт гэдэг арга хэрэгслийг сонгосон. Үүгээрээ бид асуудлаа шийдээд эхэлсэн. Энэ бол маш энгийн. Үүнийгээ бид “Үйлчилгээгээ хяная” гээд манай брэнд сервис болгосон. Гэр хорооллын айл өрхүүдийг иргэний танхимд нь цуглуулаад иргэдээс тулгамдаж буй асуудлуудыг нь асуусан. Ингэхэд иргэд хог хаягдал, худгийн хүрэлцээ, цахилгаан, золбин нохой, гэрэлтүүлэг гээд өөрт тулгамдаж буй бүх асуудлуудаа гаргаж ирсэн. Үүнээс нэн тэргүүнд чухал шаардлагатай ямар үйлчилгээ байх ёстойг өөрсдөөр нь эрэмбэлүүлсэн. Үүнээс хог хаягдал гэж гаргаж ирээд тэндээс идэвхтэй боломжтой иргэдийг сайн дураар нь сонгоод манай байгууллагын аргачлалаар мэргэшсэн багш нар тэднийг сургаж чиглүүлээд явцын дунд байнга тусалсан.

-Иргэдэд хамгийн их тулгамдаад байгаа асуудлууд юу байв?

-Үүнд нэг бодит асуудал дээр жишээ авч ярья. Хотын бүх гэр хороололд тохиолддог тулгамдсан асуудал бол хог хаягдал. Төрийн өмчит компани сонгогдон тухайн дүүрэг, хорооны хог хаягдлыг ачна гэсэн төсөвтэй явдаг. Гэтэл энэ асуудал яагаад иргэдийг бухимдуулаад хог нь гудамжаараа дүүрээд өвчин үүсэх шалтгаан болоод байгаа юм бэ гээд бид судалсан. Гэтэл монголоор дүүрэн сайхан дүрэм, журам, норм стандарт байна. Хэрэгждэггүй л болохоос. Доод тал нь хоёр долоо хоногт нэг удаа хог ачна, энэ үедээ дуут дохио явуулна гэсэн дүрэм байна. Тэрийгээ иргэд мэдэж авч байгаа учраас яагаад юунаас болоод болдоггүй гэдгийг баримт нотолгоон дээр суурилаад үйлчилгээ үзүүлэгч байгууллагадаа хүсэлтээ тавьж байгаа. Тэгэхээр үйлчилгээ үзүүлэгч байгууллага нөгөө баримт нотолгоонд суурилсан учраас дуугарч чаддаггүй, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Яагаад гэвэл тэдний бүх үйл ажиллагаа үнэлэгдээд гараад ирж байгаа. Энэ хэлбэрээр манай иргэд мэдлэгжин, чадваржиж ингэж шаардлага хүсэлтээ тавих юм байна гэж ойлгосон. Түүнээс биш бид телевизийн урд суугаад, талбай дээр гараад бухимдаад асуудлаа шийдэхгүй юм байна. Харин үүнийг зохицуулдаг хууль, дүрэм журмыг маш энгийн хэлбэрээр олж болох юм байна. Ойлгож болох юм байна. Тэгээд бодит байдал дээр яагаад болохгүй байна гэдэг баримт нотолгоогоо гаргаад ирэхэд энэ асуудлыг үйлчилгээг бага багаар ахиц гаргаж болж байна гэдэг дээр манай олон жишээнүүд бий.

-Нэгдсэн үйлчилгээний төвүүдэд аппликейшн суулгаад иргэдийн оролцоог хангах чиглэлээр технологийн дэвшлийг ашиглахаар чиглүүлж байгаа гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Төрийн бус байгууллагын хамгийн хэцүү асуудал бол санхүүжилт байдаг. Болдогсон бол гурван сая иргэндээ үүнийг заагаад иргэдээ мэдлэгжүүлмээр байна. Гэвч үүнд бидэнд боломж байхгүй учраас бид юу санаачилсан бэ гэхээр ухаалаг утасны аппликейшн боловсруулъя “Check my service” гэдэг нэртэй. Түүгээрээ иргэд хаана тулгамдаж байгаа асуудал байна түүнийгээ гаргаад тавья. Жишээ нь чи машин барьж явтал дугуй нь траншейны нүх рүү орлоо гэхэд яагаад тэр траншейны нүх таггүй байсан бэ гээд зургийг нь аваад оруулах хэрэгтэй. Тэр мэдээлэл серверт очоод тухайн асуудлыг хариуцаж байгаа тохижилтынхон авто замын газарт очино. Үүний дагуу тэр байгууллага ямар арга хэмжээ авсныг тухайн өргөдөл гаргасан  хүнд буцааж өгч байдаг аппликейшн гаргахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтраад ажиллаж байна. Удахгүй эхний тестээ хийнэ.

-Иргэдийн онооны карт нэг удаа хэрэгжээд зогсох уу, цаашид хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг нь хараад явах уу?

-Уламжлалт төрийн бус байгууллагууд хөндлөнгийн мониторинг хийдэг. Тэр нь хэсэг хугацаанд мониторинг хийгдээд тайлангаа гаргаад дуусдаг нь харамсалтай. Иргэдийн онооны картын нэг давуу тал бол зогсолтгүй.  Бид эхний үйлчилгээ үзүүлэгчтэйгээ үйлчилгээгээ сайжруулах төлөвлөгөөгөө гаргалаа. Түүнийг хэсэг хугацааны дараа иргэд давтан үнэлгээ хийдэг. Тэр үйлчилгээ сайжирч уу гэдгийг харна. Ингэснээр дараачийн үйлчилгээгээ сайжруулах төлөвлөгөөгөө гаргана. Тэр нь байнга энэ үйлчилгээг сайжиртал явах аргачлал байгаа юм. Манай онооны картад хамрагдаад байгаа 50 орчим мянган иргэн байгаа. 100 орчим төрийн үйлчилгээг энэ аргачлалаар үнэлсэн. Төрийн үйлчилгээг хэрхэн үнэлэх, хэрхэн үйлчилгээг чанартай авах тухай мэдлэгтэй болсон иргэд бидний төсөл байхгүй байсан ч  өөрсдөө бидэнд ирж мэдээлээд байгаа нь тэд хэрхэн оролцоогоо хангадаг болсныг харуулж байгаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК ([email protected]) ([email protected]) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй 2% хүүтэй, тэр зүгээр л авсан тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн түүний хэлсэнчлэн, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: ([email protected]) ([email protected]), би итгэсэнгүй гэхдээ би хичээсэн бөгөөд хамгийн их гайхсан зүйл бол 24 цагийн дотор зээл авлаа, би чадсангүй итгэх, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Яаралтай холбоо бариарай ([email protected])  ([email protected]) өнөөдөр очоод тэднээс зээлээ аваарай, Бурхан зээлийн банкийг жинхэнэ зээлийн саналыг нь ивээх болтугай.  Миний зээлийг энэ компаниас стрессгүй амжилттай авч чадсан тул өөрийн зээлийг авахын тулд хотын банктай холбоо барьсан эсэхээ шалгаарай. Тэдний и-мэйлд зочлоорой ([email protected]) ([email protected])

    0 0 Хариу бичих
  2. test

    0 0 Хариу бичих
  3. asf

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ