АРДЫН ҮГ: Их хурал биш иргэд өөрсдөө орон нутгаа хөгжүүлнэ

-Дээрээс шийдвэр хүлээлгүй дэргэдээ хөгжлийн сантай болов-

Монголын медиа корпорацийн “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян үргэлжилж байна. “Ардын үг” аянаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаа буюу өнгөрсөн найман жилд хийсэн ажлыг салбар салбараар нь сэдэвчлэн хэлэлцүүлж, иргэдээр дүн тавиулж байгаа. Энэ удаа тав дахь хэлэлцүүлгийн сэдвээ олон нийтэд танилцуулан, мэдээлэлжүүлэх аянаа эхэлж байна. Өмнө нь бид Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлого, Монгол өв соёл, Монголын түүхийг сурталчлан таниулах, монгол хүнээ дэмжих чиглэлээр хийсэн ажлууд, Шударга ёсыг тогтоох, шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа, Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогуудын  хэрэгжилтийн талаар “Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгээ зохион байгуулсан билээ. Иргэдийн дундаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд зөвлөлдөх ардчиллын зарчмаар хэлэлцүүлэг өрнүүлэн Ерөнхийлөгчийн дээрх бодлого, үйл ажиллагаанд хараат бусаар дүн тавьсан.

Тэгвэл энэ долоо хоногийн турш өрнөх ээлжит хэлэлцүүлгийн сэдэв нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Иргэдийн оролцоо, шууд ардчиллыг дэмжих чиглэлээр хийсэн ажил, санаачилга, бодлого, шийдвэрүүд юм. Иргэдийн оролцоог хангаж шууд ардчиллыг дэмжих чиглэлээр Ерөнхийлөгч өнгөрсөн жилүүдэд олон зарлиг шийдвэр гаргаж, өөрөө энэ бүхнийг оройлон ажиллажээ.

Тухайлбал тэрээр 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа төвлөрлийг сааруулах, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар анхаарч тодорхой алхмууд хийсэн. Учир нь энэ бодлого Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн гол хэсэг байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх энэхүү бодлогоо иргэдийн оролцоонд тулгуурлан хийхээр зорьжээ. Ингээд УИХ 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Төсвийн хуульд өөрчлөлт оруулж орон нутгийн хөгжлийн санг байгуулсан билээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн гол зарчим нь аймаг, сум, баг, хороо, дүүргийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, хөгжлийн индекс, иргэдийн идэвх оролцоо зэрэг үндсэн дөрвөн үзүүлэлтэд тулгуурлаж хөрөнгө хуваарилдаг болсон. Дээрх итгэлцүүрийн дагуу Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний дараалал, арга замыг баг, хорооны иргэдийн дунд нээлттэй санал асуулгаар эрэмбэлэх зохицуулалт дээрх хуульд бий. Энэ бол иргэдийн шууд оролцоог хангасан, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн чухал зохицуулалт юм. Ийнхүү иргэдийн өөрсдийн шийдвэрээр Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хуваарилалтыг хийж захиран зарцуулснаар зайлшгүй шийдэх асуудлуудад түлхүү анхаарал хандуулах болжээ. Энэ нь хамгийн зөв хувилбар болсон гэдгийг ч иргэд хэлж байна.

Хамгийн наад захын жишээ нь сүүлийн дөрвөн жилд аймаг, сумын төвүүд, хөдөө орон нутгийн амьдрал эрс өөрчлөгдөн өнгө зассан. Аймгийн төвийн дийлэнх нь хот шиг болсон. Тиймээс хот руу чиглэсэн нүүдэл саарч, харин эсрэгээрээ иргэд аймаг, сумын төвдөө амьдрах хүсэл эрмэлзэлтэй болж, хөдөөг зорьсон нүүдэл нэмэгджээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлуудыг орон нутгийн иргэд, компаниуд гүйцэтгэж орлоготой болж байгаа нь нэг сайн үр дүн. Худалдан авалт хийгдэж орон нутагтаа орж байгаа татвар нь нэмэгддэг. Татвар нэмэгдсэнээр сургууль, эмнэлгийн санхүүжилт саатахгүй хүндрэл арилсан байна. Үүгээрээ аймаг, орон нутгийн хөгжилд сайн нөлөө үзүүлж байгаа нь олон жишээн дээр харагдаж буй. Тухайлбал, дээр дурдсан хөдөө орон нутгийг зорих иргэдийн нүүдэл нэмэгдсэн гэдэг нь аймаг, сумын төвүүдэд амьдралын чанар сайжирсан гэсэн үг. Сумын төв эзгүйрч, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд нь хаалгаа барьж байсан үе одоо дурсамж болж үлджээ. Аймгийн төвүүд ч хотоос дутахгүй тохижилт, соёлжилттой, дэд бүтэц сайтай болсон байна. Энэ бол иргэд орон нутагтаа эзэн болж, өөрсдөө төсвийн хуваарилалтаа хийж эхэлсний үр дүн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн санал санаачилгаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сан өгөөжөө өгч байгаагийн илрэл билээ. Өмнө нь орон нутгийн төсвийг УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ дээр хэлэлцэж, хуваарилдаг байхад иргэд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хомс байдаг байв. Харин Орон нутгийн хөгжлийн сан байгуулагдсанаар иргэн бүр амьдарч буй баг, хорооныхоо амин чухал асуудлыг санал болгон уг сангийн хөрөнгөөр шийдүүлдэг болжээ. Зөвхөн аймаг, сум гэлтгүй хотын хороод ч гэсэн өөрсдийн тулгамдсан асуудлаа дээрээс шийдвэр харж хүлээлгүй дэргэдээ байгаа Орон нутгийн хөгжлийн сангаараа шийддэг болсон байна.  

Дарга нарын үзэгний үзүүрээс үл хамаарсан хуваарилалтын тогтолцоо хамгийн зөв байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд байхдаа тодорхой түвшинд ярилцаж байсан гэдэг. Олон жилийн өмнө бодож, зорьж явсан санаагаа тэрээр ингэж ажил хэрэг болгосон байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн тухай тоон мэдээ

-Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг тодорхой болгохын тулд НӨАТ-ын 15 хувь, ашигт малтмалын нөөцийн албан татварын 5 хувийг оруулж байхаар тусгасан. Хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ.

-Эхний жилдээ 2013 онд 190 орчим тэрбум төгрөгийг аймгаас сум руу хуваарилсан байна. Үүнээс өмнө аймгуудад ихдээ нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт аймгийн өөрийн хөрөнгөөр хийгддэг байв. Харин суманд хөрөнгө оруулалтын эх үүсвэр байгаагүй.

-2013 онд аймгуудад 8-9 тэрбум төгрөг, 3000 хүн амтай дундаж суманд 400-500 сая төгрөгийн хөрөнгийг Орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд хэрхэн зарцуулахад иргэдийн оролцоог хангахаар хуульд тусгасан.

-Сүүлийн 4 жилээр авч үзэхэд 2013-2016 онд нийт 609 тэрбум төгрөг Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан байна. Үүгээр 18600 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн байна. Эндээс байгаль орчны чиглэлийн 2300 үйл ажиллагаа, аймаг, сумдын төвийн тохижилтод 2200 орчим арга хэмжээ хэрэгжсэн. Халуун усны 1377 газрыг шинээр байгуулж, засч сэлбэсэн. Шинээр байгуулсан, зассан цэцэрлэгийн тоо 700 гаруй болсон. Улсын хэмжээгээр 700 гаруй худаг шинээр гаргасан. Гэрэлтүүлгийн 600 орчим төсөл хэрэгжсэн.

-Хот руу хөдөөнөөс шилжих биш, хотоос хөдөө рүү шилжих хүмүүсийн тоо анх удаа 50-60 хувь нэмэгдсэн. 2014 он хүртэл жилд 20 мянган хүн Улаанбаатарт шилжиж ирдэг байсан бол 2015, 2016 онд энэ тоо 2 дахин багасч, 10-аад мянган хүн болж буурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК ([email protected]) ([email protected]) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй 2% хүүтэй, тэр зүгээр л авсан тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн түүний хэлсэнчлэн, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: ([email protected]) ([email protected]), би итгэсэнгүй гэхдээ би хичээсэн бөгөөд хамгийн их гайхсан зүйл бол 24 цагийн дотор зээл авлаа, би чадсангүй итгэх, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Яаралтай холбоо бариарай ([email protected])  ([email protected]) өнөөдөр очоод тэднээс зээлээ аваарай, Бурхан зээлийн банкийг жинхэнэ зээлийн саналыг нь ивээх болтугай.  Миний зээлийг энэ компаниас стрессгүй амжилттай авч чадсан тул өөрийн зээлийг авахын тулд хотын банктай холбоо барьсан эсэхээ шалгаарай. Тэдний и-мэйлд зочлоорой ([email protected]) ([email protected])

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ