НӨАТ-ын сугалааны 4 саяын азтанд 19 баримт тохирлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны өнөөдрийн тохирлоор 4 сая төгрөгийн 19 баримт тохирлоо. Энэ удаад 61174721 дугаар тодорсон бөгөөд

  • 3 орон тохирч 20 мянган төгрөгт 11265 баримт
  • 4 орон тохирч 100 мянган төгрөгт 1111 баримт
  • 5 орон тохирч 500 мянган төгрөгт 119 баримт
  • 6 орон тохирч 4 сая төгрөгт 19 баримт тохирлоо.

Энэ удаад дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд хэвлэгдэж, тавдугаар сарын 20-ны 23:59 цаг дотор бүртгэгдсэн баримтууд сугалаанд хамрагдлаа.

Супер сугалааны тохиролд 10892827 дугаар тодорсон ч тохирох дугаартай баримт бүртгэгдээгүй байна. Супер шагналд 250 сая төгрөг олгох байсан ч азтан тодроогүй тул дараагийн сард супер сугалааны шагналын сан 300 сая төгрөг болж нэмэгдлээ.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайтаар орж шалгана уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)