ОУВС-гийн шийдвэр ирэх лхагва гарагт гарна

Монгол Улсын Засгийн газрын зүгээс гаргасан ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтийг тус сангийн захирлуудын зөвлөл өнгөрсөн сарын 28-ны өдөр хэлэлцэх байсан. Гэвч ОУВС-гаас УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр зүйл дэх “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголбанкаар дамжуулъя” гэсэн заалтыг өөрчлөхийг зөвлөж, хурлаа хойшлуулсан юм.

Энэ дагуу Засгийн газар ОУВС-гийн хүсэлтийг зөвшөөрч,  УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулснаар ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шийдвэрлэх товоо зарласан. 

Ийнхүү хурлын шийдвэр гарсны дараа Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ энэ сарын 25-нд хэлэлцэж, батлахаар төлөвлөжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)