Ийглийн мэдээний богц: Тэтгэвэр авагчтай холбоотой 1.1 тэрбумын зөрчил илэрчээ

Eagle.mn


Х.Нямбаатар: Хэрэгтнүүд ял завшиж болохоор хууль батлагдчихлаа

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар төсвөө тодотгож, зарим төрлийн татварыг нэмсэн. Энэ хүрэээнд монголчуудын хамгийн их унадаг приус машины албан татварыг насжилтаас нь хамаарч 30 хүртэл хувиар нэмээд байгаа. Тэгвэл татварын хувь хэмжээг эргэж харахаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төсөл санаачилжээ. 

Тэтгэвэр авагчтай холбоотой 1.1 тэрбумын зөрчил илэрчээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын хэмжээнд 2017 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд  “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулжээ. Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон зөрчил илэрсэн байна.

Цэцэрлэгийн хашаанд өлгийтэй хүүхдээ хаяжээ

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооноос нярай хүүхэд олджээ.

Т.Ганбаатар: Улаанбаатарын утааг баялаг болгох боломж бий

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ эрчим хүчийг ашиглаж, нарны цахилгаан станц барьж, цахилгаан үйлдвэрлэх боломж манайд бий. Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт Монголын анхны нарны цахилгаан станц ажиллаж буй. Энэ станц 10 мянга гаруй нарны зайгаар ажилладаг. Тэгвэл энэхүү нарны зайг байгальд ээлтэй, илүү их хэмжээгээр үйлдвэрлэж, хямд өртөгтэй станц барих боломжийг “Шинэ Монгол" Технологийн Дээд Сургуулийн химийн инженер, магистр Т.Ганбаатар багш танилцуулсан.

“Times Square” талбайд халдлага гарч нэг хүн амиа алджээ

АНУ-ын Нью Йорк хотын “Times Square” талбайд халдлага гарсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 18 настай охин амиа алдаж, 22 хүн шархтсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)