Ц.Төмөрхуяг “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг авлаа

Eagle.mn


Монголын анхны кино наадам “Cinema awards” яг одоо шилдгүүдээ тодруулж байна. Монголын урлагын зөвлөлөөс зохион байгуулж буй уг наадамд 2016 онд нээлтээ хийсэн 46 МУСК өрсөлдсөн бөгөөд шилдэг 12 кино 14 номинацид өрсөлдөж, шилдгүүд эхнээсээ тодорч байна.

Жүжигчин Ц.Төмөрхуяг  “Ээж” УСК-д бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн эзнээр тодорлоо. Тус номинацид Ц.Төмөрхуяг “Ээж” ХХК, С.Батзориг “Итгэл”, Ө.Мөнгөнтулга “Аз жаргал”, Д.Бямбацогт “Шүүдэр дундуур”, Б.Базаррагчаа “Цагаан хадаг” УСК-д бүтээсэн дүрээрээ тус тус нэр дэвшээд байсан юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)