Наадмын үеэр өгөх насны хишгийг зургаадугаар сарын 25-аас олгоно

Eagle.mn


Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс олгосон. Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан 9.5 тэрбум төгрөгийн “Насны хишиг” авсан байна.

 Харин үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөөд байгаа аж.

Ингэхдээ 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянган төгрөг, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг хишиг болгон олгох юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Насны хишгийг МАН сонгуулийн пиар болгон өгч байгаа юм. Түүнээс 25 наас өмнө юмуу хойно өгч болох, гэвч ингэж пиар хийж байгааг ард түмэн мэдэж байгаа учир Энхболдод санал өгөхгүй бол яана . МАН-д молигдуулсан Монголчууд ч ахиад молигдуулахгүй л гэдэг юм даа Гэвч худал амлалт,мөнгө хоёрт нь болоод өгөх байхаа, тэгвэл Монголчуудын хохь нь хохь нь,хохь нь

    0 0 Хариу бичих
  2. Хишиг ч гэх шиг.МАН өгч б.аа юм уу? Татвар төлөгч бидний л мөнгийг үрэн таран хийж б.на.нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэрийг АН шиг нэмж чадахгүй ш дээ.эх үүсвэр нь бас л хойч үе төлөх өр.

    0 0 Хариу бичих
  3. сонгуулийн сурталчилгаа байна ш тээ...... дандаа ингэж байх юмаааааааааааааааааа..............

    0 0 Хариу бичих
  4. МАН ерөнхийлөгчийн сонгуульд санал худалдаж авах гэж байна ш дэээ. . . Тэтгэврийхэний судасыг барих нь

    0 0 Хариу бичих