ДЭМБ үнэлгээгээ танилцууллаа

Б.Оюу


Монгол Улсад олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгааг үнэлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг Улаанбаатар хотод долоо хоног ажилласан юм. Тэгвэл тус үнэлгээний баг өнөөдөр дүгнэлтээ танилцуулав. Үнэлгээний дүнгийн хуралд Эрүүл мэндийн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлэг үржлийн газрын төлөөллүүд оролцлоо. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан үнэлгээний багийн ахлагч Грэхэм Ради нар оролцож үг хэлсэн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын АНУ, Их Британ, Австрали, Шинэ Зеланд, БНХАУ-ын 14 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан 19 чиглэлийн асуудлыг 48 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, дүгнэлт гаргажээ.

Ингэхдээ манай улсыг шинэ болон сэргэж буй халварт өвчинтэй тэмцэж, сэргийлж чадсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үнэлгээний төлөвлөгөө тогтмол шинэчлэгддэг хэмээн  дүгнэжээ. Энэхүү хамтарсан судалгааны дүн манай улсын өөрсдийн хийсэн судалгаатай 80 хувь зохицож байна гэдгийг ч мэргэжилтнүүд онцолсон.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)