Челси Мэннинг шинэ төрхөөрөө мэндчиллээ

Л.Эрдэнэжаргал


 

АНУ-ын армид алба хаах хугацаандаа Ирак, Афганистанд явуулж буй АНУ-ын цэргийн ажиллагааны тухай мэдээллийг wikileaks сайтад өгсөн хэргээр ял сонссон Челси Мэннинг энэ сарын 17-нд суллагдлаа. Тэрээр улс хоорондын нууцыг задруулсан хэрэгтээ 35 жил хоригдох ял сонссон ч Ерөнхийлөгч асан Барак Обамагийн хоригдлуудад үзүүлсэн өршөөлд хамрагдан ялын хугацаанаасаа 28 жилийг хасуулснаар ийнхүү суллагдаж байна.

 Челси Мэннинг Канзас мужийн Форт Лийвенвортын цэргийн хорих ангид хоригдож байхдаа буюу 2012 онд хүйс солиулах хагалгаанд орж, дааврын эмчилгээнд явж байсан аж.

Өнгөрсөн лхагва гарагт  тэрээр Брэдли Мэннинг хэмээх нэрээр хөтлөдөг твиттер болон инстаграм сүлжээндээ өөрийн шаргал өнгөтэй халимаг үстэй, уруулаа тод улаанаар будсан, энгэр задгай бараан өнгийн цамцтай зургаа байршуулж “ Окей, Би энд байна шүү хүмүүсээ ” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Энэ жил 29 нас хүрч буй Челси Мэннинг шоронгоос суллагдсан өдрөө “Эрх чөлөөт амьдралын анхны алхам ” хэмээн хөлнийхөө зургийг ч оруулж байжээ. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Америк хүний эрхийг ингэж дээдэлдэг. Гэтэл Монголд шорон байтугай цэргийн албан хаагчдаа тамалж эрэмдэг болгоод хаяж байгаа юмдаа. Юун ардчилал аймшгын нийгэм. Өөрсдийгөөл хамгаалж явахгүй бол хэцүү шүү!

    0 0 Хариу бичих