Крис Конеллийг амиа хорлосон гэдгийг шинжээчид мэдэгдэв

Л.Эрдэнэжаргал


 

 

Өнгөрсөн лхагва гарагт Soundgarden, Audioslave хамтлагийн гоцлол дуучин Крис Конелл 52 насандаа Детройт хотод нас барсан харамсалтай явдал болсон билээ.  Түүний задлан шинжилгээний хариу хараахан эцсийн байдлаар гараагүй ч эмнэлгийн задлан шинжилгээний албанаас түүний нас барсан шалтгааныг “өөрийгөө боомилж амиа хорлосон” хэмээн мэдэгдлээ.

Детройт хотын Цагдаагийн газрын ажилтан Майкл Вүүдигийн хэлж буйгаар дуучны цогцсыг байрлаж байсан зочид буудлынх нь өрөөнөөс олсон байна. Нас барахынхаа өмнө Крис Конелл тус хотын Фокс театрт тоглолтоо хийжээ

Талийгаач дуучныг эцсийн замд нь үдэхэд,  алдарт дуучин Элтон Жон ирж “Маш цочирдом, гунигтай зүйл боллоо. Тэр бол агуу дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд биширмээр сайхан хүн байсан” хэмээн дурсчээ. Led Zeppelin хамтлагийн гитарчин Жимми Пейж “ Крис Конелл гайхамшигтай авьяаслаг. Гайхалтай залуу. Түүнийг алдсандаа итгэмээргүй байна” хэмээн гашуудлаа илэрхийлсэн байна.

Түүнийг орчин үеийн бурханаас заяагдсан авьяастай, рок дуучдын нэг байсан юм. Тэрээр тайзан дээр эрч хүчтэй байдал, чадалтай хоолойгоороо алдаршсан бөгөөд Soundgarden, Audioslave хамтлагуудын нэр хүндтэй болсон нь түүнтэй салшгүй холбоотой гэж урлаг судлаачид, шүтэн бишрэгчид нь үздэг..

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ХАРАМСАЛТАЙ

    0 0 Хариу бичих
  2. Freddie Mercury, Robert Plant , Chris Cornell нар бол гайхамшигтай хоолойтой рок дуучид яах аргагүй мөн.

    0 0 Хариу бичих