Валют арилжааны цахим талбарын ханшийг зарладаг боллоо

С.Цолмон


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлсэн. Тус цахим талбарт идэвхтэй байгаа валют худалдах, худалдан авах саналын ханшийг Монголбанкны цахим хуудасны “Цахим талбарын валютын ханш” хэсэгт байршуулдаг боллоо.

Уг ханш нь цахим талбарт арилжаа хийхэд бэлэн байгаа идэвхтэй саналуудын хамгийн сайн ханш буюу худалдах саналын хувьд хамгийн доод ханш, худалдан авах саналын хувьд хамгийн өндөр ханш юм.

Цахим талбарын ханшийг олон нийтэд шууд мэдээлдэг болсноор валютын зах зээлийн бүх оролцогч нар ханшийн мэдээллийг цаг алдалгүй тэгш хэмтэйгээр авах боломжтой болж байна.

Ийнхүү цахим талбарын ханшийг олон нийтэд шууд мэдээлдэг болсноор валютын зах зээлийн бүх оролцогч нар ханшийн мэдээллийг цаг алдалгүй тэгш хэмтэйгээр авах боломжтой болж байна. Цахим талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, банк бус санхүүгийн байгууллагууд цахим талбарын ханшийн талаар мэдээллийг Монголбанкны цахим хуудаснаас хүлээн авч харилцагч банкаараа дамжуулан тус талбарт саналаа оруулах боломжтой юм.

Харилцагч банкаар дамжуулан захиалга өгөх үйл явц:

-Харилцагч тухайн үеийн валют худалдах, худалдан авах ханшийн мэдээллийг Монголбанкны вебсайтаас авч, арилжаа хийх саналын шийдвэрээ гаргана.

-Харилцагчаас банктай холбогдон арилжааны саналыг цахим талбарт оруулуулна.

-Цахим талбарт байгаа идэвхтэй саналуудаас хоорондоо ханшаараа нийцсэн саналууд нь арилжааны хэлцлийг үүсгэнэ.

-Банкнаас харилцагчтай холбогдон арилжааны хэлцэл биелэгдсэн талаар мэдэгдэн, арилжааны төлбөр тооцоог  гүйцэтгэнэ.

-Цахим талбарын танилцуулга брошурыг ЭНД дарж үзнэ үү.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ