Б.Батхүү Тамирчдын зөвлөлийн даргаар сонгогдлоо

Б.Тайван


Туялзуур сэлэмний "Магнай Трейд-2017" насанд хүрэгчдийн УАШТ хэдхэн хоногийн өмнө болсон. Тэмцээний үеэр Монголын туялзуур сэлэмний холбооны баг тамирчид өөрсдийн төлөөлөл болох Тамирчдын зөвлөлийн даргаа сонгосон байна. Энэхүү сонгуульд О.Анударь (УБ Фенсинг), Б.Батхүү (Хангарьд) нар нэр дэвшсэн юм. Ингээд нийт тамирчдын (36-28) саналаар "Хангарьд" клубын тамирчин, спортын мастер, 2015 оны улсын аварга Б.Батхүү Тамирчдын зөвлөлийн дарга боллоо. Тамирчдын зөвлөл нь тамирчдын эрх ашгийг хамгаалах, тамирчин, Удирдах зөвлөлийн дундах холбоос болохоос гадна тамирчдын нийгмийн асуудал, хөгжлийг сайжруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл юм. Тамирчдын зөвлөлийн дарга нь шууд Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогддог аж.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)