Найман настай хүүд нүдний болор амжилттай суулгажээ

С.Цолмон


Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, "Сондра" нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг найман настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ. Уг хүүхэд нь 2016 оны аравдугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан аж.

Болор нь бүрэн цайлттай байсан тул 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, "Сондра" нүдний эмнэлгийн нүдний эмч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн хийж, олон шатлалтай мэс засал эмчилгээг цогцоор нь хийх шийдвэр гаргасан байна.

Улмаар тавдугаар сарын 16-ны өдөр УГТЭмнэлэг дээр дээрх гурван эмнэлгийн эмч, сувилагч нарын хамтарсан баг Б хүүд цайрсан болрыг авах, хиймэл болор суулгах, бүслүүр тавих, ховхорсон торлог засах, силикон тос хийх мэс заслыг амжилттай хийжээ. Мэс заслын дараа хүүгийн хараа сэргэж, биеийн байдал харьцангуй тогтвортой байсан тул эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нүдний мэс заслын тасагт шилжүүлж, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. sondra ginhan mundag snuu

    0 0 Хариу бичих
  2. Өө сайхан мэдээ байна аа. ЭНЭШТ-ийн нүдний тасаг угаасаа мундаг ш дээ. Баяр хүргэе

    0 0 Хариу бичих
  3. Орчлонгийн сайхан бүхнийг харж яваарай миний дүү.

    0 0 Хариу бичих