П.Цагаан III эмнэлэгт түргэн тусламжийн машин хандивлав

Eagle.mn


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө. Автомашиныг Япон улсад үйлдвэрлэж, тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ.

Тухайлбал, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагаа хянах төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлийг суурилуулсан байна. Энэ нь хүний амьдралын чухал эрхтэн болсон зүрх мэдрэл, амьсгалын замын хүнд өвчтэй, тархинд цус харвасан хүнийг эмнэлгээс эмнэлэг, орон нутгаас нийслэлд зөөвөрлөх явцад бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх боломжоор хангана.  Мөн олон хүнд цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг газар дээр нь үзүүлэх, ингэснээр амь нас эрүүл мэндийг нь хамгаалах боломж бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой.

 III төв эмнэлэг жилдээ 10-13 мянган зүрх мэдрэлийн өвчний яаралтай тусламж үзүүлдэг. Гэвч  түргэн тусламжийн гуравхан машинтай. Тэдгээр нь дөрвөн ээлжээр 24 цагийн турш  нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт түргэн тусламжийн дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлдэг юм байна.  2007 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй, автомашины элэгдэл их байдаг талаар тус эмнэлэгийн дарга Ц.Төмөр-Очир ярьж байв.  Түүнчлэн нийт  зургаан  түргэн тусламжийн машинтай байх ёстой. Өнөөдөр нэг машин нэмж дөрвөн машинтай боллоо. Дуудлагын автомашины хангалт, хүрэлцээгүй үед ийнхүү түргэн тусламжийн иж бүрэн төхөөрөмжтэй автомашин хандивлаж байгаа нь тус эмнэлгийнхэн болон өвчтөнүүдийн хувьд маш том дэмжлэг боллоо гэж онцлов.

Харин П.Цагаан “Би энэ эмнэлэгтэй зовлон, жаргалтай олон зүйлээр холбогдож байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахад шагналыг нь авчирч гардуулж байлаа.  Эдийн засгийн байдал хязгаарлагдмал энэ үед  хүн ардад нэн чухал,  эрүүл мэндийн тусламж  үзүүлдэг Шастины III төв эмнэлэгт  яаралтай түргэн тусламжийн машин дутагдалтай гэдгийг сонссон. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд,  Японд ашиглаж байсан энэ автомашиныг оруулж ирж хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.  Та бүхэн  олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах болтугай. Төрийн үйлчилгээ түргэн, түргэн тусламж нь бүр хурдан байх ёстой.  Жолооч нартаа хандаж эмнэлгийн машинд зам тавьж өгөх нь бусдын амь насыг аврахад таны оруулах нэмэр гэж ойлгож зам тавьж өгч байгаарай. Эрүүл байна гэдэг хамгийн дээд баян. Монгол хүн бүр эрүүл байгаасай гэж хүсье” гэлээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Маш сайн байна.баяр хүргэе

    0 0 Хариу бичих
  2. Ene mundag uls torch urgelj buyn n delgerch ywah boltugai dandaa tsagaan uils buteej baidag hun shuu

    0 0 Хариу бичих
  3. Sain uils delgerehboltugai

    0 0 Хариу бичих
  4. Burhan taniig ibeeh boltugai

    0 0 Хариу бичих
  5. Сайн үйлс хийсэнд баяр хүргэе. Эдүгээ цагт сайн сайхан үйл хийсэн ч муу муухайгаар дууддаг болоо шив дээ. Ямар ч цаг үед ямар ч хүмүүсийн дунд амьдраад байгаа юм бүү мэд....

    0 0 Хариу бичих
  6. Бизнес хийгээд ашиг олж байгаа бол боломжоороо нийгэмд тустай ажил хийдэг байх нь энгийн зүйл. Таны буян хишиг дэлгэрэх болтугай, бусдад сайн үлгэр дууриалал

    1 0 Хариу бичих
  7. Erdenetin 39 jilin hurimtlagdsan ovoologo shoroog avgainha ner avchihaag sain bolj harahdah geed yadchih umaa ter ulsin bayalagig zugeer avsan nuglig chin ir udam chin iurnr de novsho

    1 0 Хариу бичих
  8. Эрдэнэтээс хулгайлсан мөнгөө гэж

    0 0 Хариу бичих
  9. Естой сайхан хэрэг байна. Олон хүн тархинд нь цус харваж, зүрхний шигдээс болохдоо эмнэлэгт очиж чадалгүй хорвоог орхисон. харин ийм машинтай болсноор замдаа сэхээд очдог болно. Цагаан гуайд баярлалаа. ойр дотны хүнээ түргэний тэрэг нэртэй микроавтобусанд алддаг цаг ард үлдэх болтугай

    0 0 Хариу бичих
  10. Энэ их гэгээлэг сайхан үйл явдал боловч, насаараа төрд ажилласан хүн иж бүрэн тоноглолтой түргэн тусламжийн машин хувиасаа хандивлана гэхээр л..... Ийм машин асар үнэтэй. Тэгээд, зүгээр л түрийвчээ уудлаад тав гурван цаас хүнд өгч байгаа аятай багахаан хандив өргөж буй мэт.

    1 0 Хариу бичих
    • Энэ японд явж байсан машин гаалийн татвар. Тээврийн зардлыг нь төлж оруулж ирсэн. Хамгийн гол нь машиныг хөөцөлдөөд оруулж ирсэн нь сайн хэрэг

      0 0
  11. Bayrlalaa mundag hun um

    0 0 Хариу бичих
  12. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

    0 0 Хариу бичих
  13. сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай. Ямар сайхан ачтай буянтай хүн бээ

    0 0 Хариу бичих
  14. ямар мундаг юм бэ. Олон хүний амь насыг аврах болтугай

    0 0 Хариу бичих
  15. Энэ ч харин үнэхээр хэрэгтэй эд шүү. Танд баярлалаа.

    1 0 Хариу бичих