Тэтгэвэр авагчтай холбоотой 1.1 тэрбумын зөрчил илэрчээ

П.Мөнхжаргал


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын хэмжээнд 2017 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд  “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулжээ. 

Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон зөрчил илэрсэн байна. Мөн 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгож, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн байна.

Үүнээс гадна Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.  Харин Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас олгож эхлэх аж. Уг ажилд энэ онд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Мөн ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган ахмад тэтгэврийн зээлийн жилийн хүүгээ 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ. Түүнчлэн 25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 18 ХУВИЙН ХҮҮ АВДАГ БАНК НЭРТЭЙ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ

    0 0 Хариу бичих
  2. Sudalgaa nertei songuuliin luivrin burtgel yavuulj 5 terbum tsatsaj hayachihaad bitgii ingej showdaj bgaach Nomguibayaraa?? Yndsen ajlaa l hii lde, zeeliin huu chamd yamar padlii bna aa? Mangartaj duusahguimaa chi!

    0 0 Хариу бичих