Багш, эмч нар банкнаас шимтгэлгүй, хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдлээ

П.Мөнхжаргал


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хурлын эхэнд төрийн зарим алба хаагчдад зориулж, цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэх гэрээг банкуудтай байгуулсан талаар мэдээлэв.

Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг Хаан банк, Төрийн банкнаас жилийн 18 хувийн хүүтэй авах боломж бүрджээ.  Урьд нь цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг байсан аж.

Хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх шаардлагыг хангасан байх гэнэ. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгох юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зээлийн хүү 18 хувь л байсан шүүдээ. Бүү худлаа амал

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ