Монгол, БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагууд хамтран ажиллана

С.Цолмон


БНСУ-ын Вонжу хотод энэ сарын 16-нд Монголын Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Пүрэвжав, БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэд захирал Мин Мин Хун нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр орны аялал жуулчлалын салбарт харилцан туршлага судлах, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, урт богино хугацааны сургалт зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох, хувийн хэвшлийн аялал жуулчлалын компаниуд хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжих, тэдний хооронд харилцаа холбоо тогтоох ажлыг хамтран хийх юм байна.

Мөн тус улсын аялал жуулчлалын байгууллага ирэх долдугаар сард багтаан өөрийн төлөөлөгчийн газрын нээлтийн ажиллагааг зохион байгуулах ажээ. Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ энэ оны нэгдүгээр сард байгуулагджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Со нөхөртэй хүүхэн аргагүй ээ аргагүй

    0 0 Хариу бичих
  2. Зөв зүйлээр хамтраасай даа. Со компаниуд аялал жуулчлалын салбарт сайнааар биш муугаар л үлгэр дуурайлал үзүүлж байгаа даа үнэнийг хэлэхэд.

    0 0 Хариу бичих