Тогрул Асгаров барилдах эрхээ нэг жилээр хасууллаа

Eagle.mn


ОХУ-ын алдарт бөх Бесик Кудухов агсны Лондоны олимпийн үеэр допинг хэрэглэж, мөнгөн медалийг нь хураах асуудал өнгөрсөн жилийн есдүгээр сард сөхөгдөж, бөхийн ертөнцөд томоохон шуугиан дэгдээсэн. Энэ үеэр түүний жинд аваргалсан Азербайжаны бөх Тогрул Асгаровыг (зарим оронд Аскеров гэж хэлдэг) допинг хэрэглэсэн байж магадгүй гэсэн асуудал ч сөхөгдөж цөөнгүй орны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичигдсэн юм. Үүнээс улбаалж Лондоны олимпийн үеэр авсан түүний цуснаас дахин шинжилгээ авахад жин хасч, өөх хайлуулах зорилгоор ашигладаг “хигэнамин” хэмээх бэлдмэл илэрчээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн жилээс дэлхийн допинг эсрэг агентлагийн хориотой эм бэлдмэлийг жагсаалтад орсон. (Английн хөлбөмбөгийн “Липерпуль” клубт тоглож байсан франц хамгаалагч Мамаду Сако уг бэлдмэлийг хэрэглэж хөлбөмбөг тоглох эрхээ нэг жилээр хасуулж байсан юм.) Олимпийн алт, мөнгөн меадльт Асгаровын барилдах эрхийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оны дөрөвдүгээр сарын 18 хүртэл буюу нэг жилээр хасчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)