Мөрдөн байцаагчид хүч хэрэглэсэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шүүнэ

П.Мөнхжаргал


“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болох юм байна.

Б.Эрдэнэбат өнгөрсөн нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдыг Хан-Уул дүүрэгт байрлах Зуслангийн байранд нь хамтарсан шалгалт хийж, гэрийг нь нэгжих үед мөрдөн байцаагч, комиссар Ц.Батболдыг алгадаж, эсэргүүцэл үзүүлсэн хэрэгт буруутгаад байгаа юм. Прокуророос түүнийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэж, заналхийлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалттай юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. 350 хoнoгooс дээш гэж засах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. Шийтгэлийн хувилбаруудыг нийлүүлээд өгчих хэрэгтэй.Гуанзанд хоол сонгож байгаа биш менюрхээд яадгийн.Эсвэл гэдэг үгээ бүр аваад хаячих

    0 0 Хариу бичих
  3. 2 jil horih heregtei

    0 0 Хариу бичих
  4. Manai huuli iim olon bolomjtoi mungutei hvn hamgiin baga YL avaj boldog mungugvi hvn hamgiin hvnd yliig n avdag tsagdaatai yaj haritsana tvvhii amidraliig tsagdaa shiiddeg neg l huvilbar baih estoi bizdee

    1 0 Хариу бичих
  5. Hohi chin

    0 0 Хариу бичих
  6. Наад нохороо 3 сар хорьд тов гудамж цэвэрлуул.

    0 0 Хариу бичих
  7. Muusain novshnuud aa hench gesen gert n orj ireed eldev yanziin uuldel hiigeed bval tegeh n todorhoi shdee. Ter muu baitsaagch ooroo l zugeer baigaagui biz.

    2 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ