Монгол-Венесуэл улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах санамж бичигт гарын үсэг зуржээ

С.Цолмон


Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Гадаад хэргийн дэд сайд Феликс Рамон нар тавдугаар сарын 16-нд хоёр улсын ГХЯ-д хооронд улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зуржээ.

Тус баримт бичгийг байгуулснаар талууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спорт болон хүний хөгжлийн асуудлаар зөвлөлдөж ярилцах боломж нээгдэх юм байна.

Мөн Гадаад хэргийн дэд сайд нар хоёр улсын харилцааны талаар санал солилцож, Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны салбар чиглэлүүдийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа харилцан нотложээ.

Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Иван Зерпа Гуэрэро нар оролцжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. HUVIIN OMCHTEI KOMUNIZM DELHII DAYAR BOLOH HURTEL

    0 0 Хариу бичих
  2. GERMAN ULS EVROPIIN ORNUUDAA SHULDAG GERMANII SONGODOG PARLAMENT MONGOLD BUU NUTAGSHUUL ULAM DORDONO

    0 0 Хариу бичих
  3. Монгол вэнэсүэл мөн сайхан таарсан хослол оо

    0 0 Хариу бичих
  4. үлийний боливарын бэ, ямар хэрэггүй гарын үсэг

    0 0 Хариу бичих