“Times Square” талбайд халдлага гарч нэг хүн амиа алджээ

Б.Мичид


АНУ-ын Нью Йорк хотын “Times Square” талбайд халдлага гарсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 18 настай охин амиа алдаж, 22 хүн шархтсан байна.

Тодруулбал, Broadway 45 дугаар гудамжинд өчигдөр 11.55 цагт улаан хүрэн өнгийн суудлын тэрэг хурдтайгаар явган хүний зам руу дайрч орон иргэдийг дайрчээ. Ослын улмаас 18 настай охин амиа алдаж, 13 настай дүү нь хүнд бэртжээ. Түүнчлэн ослын улмаас 22 хүн шархадсанаас 18 хүний биеийн байдал нь хүндхэн байгаа талаар албаныхан мэдээллээ.

Цагдаагийнхан шуурхай ажиллаж уг машины жолоочийг баривчилсан аж. Албаныхан энэхүү хэргийг террорист халдлагатай холбоогүй хэмээн мэдэгдсэн. Түүний нэрийг Ричард Рохас гэдэг бөгөөд 26 настай, АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад дайчин, АНУ-ын иргэн аж. Тэрээр 2008, 2015 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагдаж байжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)