АРДЫН ҮГ: Хөрс, ус, агаарын бохирдлын эсрэг олон санаачилга,зарлиг гаргасанд баярлаж байна

Eagle.mn


"Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр хийсэн ажлын тайланг ард иргэдээр хэлэлцүүлэн өнгөрсөн бямба гаригт дүн тавьсан. Хөндлөнгийн хараат бус МЕК судалгааны байгууллагын санамсаргүй түүврээр сонгогдсон "Ардын эксперт"-үүд Төрийн тэргүүний энэ чиглэлээр хийсэн ажлыг дүгнэж 8.7 оноо өгсөн юм. Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлээр хийсэн ажлын тайланг үнэлсэн "Ардын эксперт"-үүдын яриаг хүргэж байна. 

Иргэн А.Оюунаа:

-“Ардын үг” хэлэлцүүлэг үнэхээр оновчтой үйл ажиллагаа болж байна. Бид хоорондоо ярилцаж байхад энэхүү хэлэлцүүлгийг зөвхөн Ерөнхийлөгч бид ард түмний төлөөлөл болсон төрийн түшээд ард түмэнтэйгээ маш ойр байж бодит дуу хоолойг нь сонсох үүднээс өргөн хүрээнд өрнүүлэх нь зүйтэй гэж бодож суулаа. Ерөнхийлөгчийн хийсэн олон үр дүнтэй, өгөөжтэй ажлыг сонсоод талархах сэтгэл төрж байна. Энэхүү хэлэлцүүлэгт оролцоогүй байхдаа түүний хийсэн ажлыг ам дамжсан байдлаар ойлгож байсан байна. Түүний хийсэн ажлын зөвөөс илүү бурууг нь харах хандлага их байдаг байлаа. Өнөөдөр энд ирж бодитоор хийсэн ажлыг нь сонсоод Ерөнхийлөгч улс орон ард иргэдийнхээ төлөө үр нөлөөгөө өгөх сайн ажлууд хийсэн байна гэж дүгнээд түүнд сайн гэсэн үнэлгээг өгөхийг хүсэж байна.

Иргэн Д.Энхтуяа:

-Өнөөдөр бид бүхэн бүх нийтээрээ мод тарих өдөр АСЕМ хотхонд уригдан ирж модоо тарин “Ардын үг” хэлэлцүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Ард түмнийхээ төлөөллийг ийнхүү түүвэрлэж сонгогдон хэлэлцүүлэгт оролцуулж байгаа нь зөв шийдэл гэж бодож байна.Би "Хөгжилд хүрэх түншлэл" төрийн бус байгууллагын гишүүн. Энд ирснээр өмнө нь мэдээгүй олон мэдээллийг олж авлаа. Оновчтой сайхан олон ажил үйлсийг Монгол Улсын Ерөнхийлөгч өрнүүлснийг энд ирснээр мэдэж авсандаа баяртай байна. Би Ерөнхийлөгчийн ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлд хийсэн ажлыг хангалттай сайн гэж үнэлж байна. Учир нь түүний хийсэн ажлыг сонсож суухад тэрээр иргэдийнхээ ахуй амьдрал руу чиглэсэн олон ажлыг санаачлан хийсэн байна. Хөрс, ус, агаарын бохирдлын эсрэг олон санаачилга зарлигуудаа гаргасанд баярлаж байна.

Иргэн П.Давгадорж:

-Би ийм хэлэлцүүлэгт орно гэж ерөөсөө мэдээгүй явсан. Өнөөдөр ийм чухал арга хэмжээнд оролцлоо, азтай байлаа. Ерөнхийлөгчийн найман жил хийсэн ажлын үр дүнг сонсон түүний хийсэн ажилд онц дүн тавиад зогсож байна. Энд ирснээр өмнөхөөсөө ч их мэдээлэл нэг дороос авч чадлаа. Хуучин хэвэл мэдээлэл телевизээр авч байлаа. Өнөөдөр энд ирснээр Ерөнхийлөгчөөс өөрөөс нь болон түүний ажлын албанаас олон мэдээллийг авлаа. Ногоон хөгжил гэдэг маань яригдаад удаж байгаа асуудал. Энэ асуудал анх Ногоон хувьсгал гэж эхэлж байсан. Энэ хувьсгал ногоон хөгжил гэдэг бол ганц нэг үгийн зөрүү байж болно. 1960-аад онд монголд түүхэн үйл явдал болж байсан нь Соёлын довтолгоо. Тэр үед ард түмний аж амьдрал хүндхэн өнөөдрийнх шиг цагаан даавуу хөгжил, аяганы алчуургүй жаахан бүдүүлэгдүү л амьдарч байлаа. Соёлын довтолгоо гэдгийг хөгжүүлснээр улс орон эргэж хөгжих иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад маш үр дүнтэй болж байсан. Өнөө цагт дэлхий даяараа манай Монгол орон байгаль дэлхийн эрсдэлтэй бүс нутагт оршин тогтнодог учраас ард түмэн Ногоон хөгжлийг ажил хэрэг болгож чадахгүй л байна. Үүнийг өшөө эрчимжүүлэг талаар төр засаг Монгол Улсын Ерөнхийлөгч олон ажлыг санаачлан хийж байгаад баяртай байна. Тиймээс иргэн бүр өөрийгөө мод тарих ажлаас чөлөөлж болохгүй. Харин үүнд бүгд гар бие санаачилгатай оролцон нэгдэх ёстой. Ерөнхийлөгчийн хийсэн ажилд 10 оноо тавина.

Иргэн Э.Цолмон:

-“Ардын үг” хэлэлцүүлэг оновчтой санагдлаа. Яагаад гэвэл аливаа асуудлыг хэлэлцэж байж тухайн асуудлыг олон талаас нь харах боломж бүрддэг. Олон хүний саналыг тусгасан зөв санаачилга юм болов уу гэж бодож байна. Надад байгаа мэдээллийг 100 хувь гэж үзвэл 50 хувь мэдээллийг өнөөдөр эндээс маш богино хугацаанд нэмж авлаа. Үүнтэй холбоотой санал санаачилгууд Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэм хэмжээний хувьд хангалттай санагдлаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн сэдвийн хувьд түүний хийсэн ажилд есөн оноог өгнө. Нэг оноог нь өөрийнхнөө мэдэхгүй байгаа зүйлд үлдээчихлээ. 

Иргэн Г.Эрдэнэцолмон: 

-Анх удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, ногоон хөгжлийн бодлого, чиглэлээр санал бодлоо солилцсон, нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үзлээ.  Цаашид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон төрийн өндөрлөгүүд ард түмний дунд ийм хэлэлцүүлэг зохион байгуулж баймаар байна. Ингэснээр нэгдүгээрт,  төрийн мэдээлэл нь ил тод болно. Хоёрдугаарт, ард иргэд мэдээлэлтэй болж,  төрийн бодлого хаашаа, юунд чиглэж байгааг мэддэг болж байна.  Түүнчлэн иргэд саналаа хэлж, түүнийгээ төрийн бодлогод тусгуулах боломжууд гарч ирж байна гэж харлаа. Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, ногоон хөгжлийн бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан.  Хамгийн чухал нь урт хугацааны ногоон хөгжлийн бодлогыг батлуулсан явдал юм.  Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний мод тарих өдөр”-ийг санаачилсан нь үр дүнгээ өгсөн томоохон ажил байлаа. Нэг үеэ бодвол иргэд, аж ахуйн нэгжүүд энэ өдрөөр мод тарих үйлсэд идэвхтэй нэгддэг болжээ.  Мод тарих нь тарьж, тарьж чадахгүй хэсэг нь хандив өргөөд явж байна. Үүнийг цаашид “Ногоон сан” байгуулан хөгжүүлмээр байна. Ингэснээр мэргэжлийн хүмүүс тариалалт хийж, тэдгээрт урамшуулал өгч улмаар  тарьсан модыг арчилдаг хамгаалалтын механизм бүрдэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 232 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Их хурал биш иргэд өөрсдөө орон нутгаа хөгжүүлнэ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. мундаг ярьдаг мундаг зарлиг захирамж өөр юу байдгын гаргаж болно, өвөл агаараа л харчих тэгээ л дүгнэ

    0 0 Хариу бичих
  2. Улсаа гадаад улсаас эдийн засгийн хараат болгосных төлөө түүнийг шүүж шийтгэж, хараахын оронд цэцэг, навч худал тэнэг үг ярианд хууртсан яасан тэнэг хүмүүсээр хүрээлүүлсэн

    0 0 Хариу бичих
  3. harsaar baij ene ih ur bondiin esreg gantc zarlig horig tavichihguidee

    0 0 Хариу бичих
  4. ene odoo boli oo. ebe yu ch hiigeegui shuu

    0 0 Хариу бичих