Зүүн салаанд түймэр гарчээ

Б.Мичид


Сонгинохайрхан дүүрэг Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ. Энэ тухай дуудлага энэ сарын 17-нд НОБГ-т 11.40 цагт ирснээр дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж оройн 17:00 цагт цурманд оруулжээ.

Тус газар нь унанги мод, хөвд ихтэй тул түймрийн байдал уугилттай байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)