Ази, Номхон далайн бүсийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй орнууд чуулж байна

Eagle.mn


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтарын урилгаар “Ази, Номхон далайн бүсийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцож байна.

АНДЭЗНК-ын 73 дугаар чуулганы хүрээнд болж буй өндөр түвшний энэ хэлэлцүүлгээр бүс нутгийн тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын дэд бүтцийн салбарын ололт амжилт, бэрхшээл сорилт, дэд бүтцийг дэмжих боломж, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид бүс нутгийн хөгжилд дэд бүтцийн зөв төлөвлөлт, зохистой санхүүжилт шаардлагатай гэж үзсэн бөгөөд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, зохицуулалтын механизмыг сайжруулах, зөөлөн дэд бүтцийг дэмжих, салбарын боловсон хүчний чадварыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн санхүүжилтийг татах, хамтарсан санхүүжилт хийх, дэд бүтцийн итгэлийн сан бий болгох шаардлагатай гэж үзсэн аж. Мөн хөрш орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын байгууллага, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллахын чухлыг онцолж туршлагаасаа хуваалцжээ.

Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ АНДЭЗНК байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж,  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тус комисс дэмжлэг үзүүлж ирснийг онцолсон байна.

Түүнчлэн далайд гарцгүй байдал нь манай улсын хувьд сорилт болохыг тэмдэглээд худалдааны тарифын болон тарифын бус хориг саад, тээвэрлэлтийн өндөр зардлаас үүдэлтэй бэрхшээл нь манай бизнес эрхлэгчдэд  тулгардаг гол асуудал болохыг тэмдэглэжээ. АНДЭЗНК-ын “Тусгай хэрэгцээ, шаардлагатай улс орнуудын хөгжлийн 2017 оны илтгэл”-д туссан төр, хувийн хэвшлийн түншлэл болон албан ёсны хөгжлийн тусламжийн зэрэгцээ “Бүс, Зам” зэрэг санаачилга нь жижиг орнуудад дэд бүтцээ хөгжүүлэх таатай боломж олгож байгааг онцолсон аж.

Сайд Ц.Мөнх-Оргил мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, транзит тээврийн зохицуулалт зэрэг дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. АЗИЙН НЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРОНУУДЫН ЧУУЛГА ГЭНЭ ҮҮ БИД ЧИНЬ ЭНЭ ТЭРБУМ ТЭРБУМ $ н ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ БОЛСОН УДИРДАГЧДЫНХАА УДИРДЛАГА ДООР ГУЧИН ЖИЛ ЗҮТГЭЭД НЭН БУУРАЙ БОЛЦОН ЮМ УУ . БИД Ч ҮХЭР СҮРЭГ ЮМ ДАА .

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ